Strikeforce холбооны дэлхийн хагас хүнд жингийн аварга асан Дэн Хэндерсон нас сүүдэр өдгөө 41 хүрээд байгаа ч зодог тайлах бодолгүй байгаагаар барахгүй холимог тулааны дэлхийн хамгийн дээд лиг болох UFC холбооны аваргын цол горилж, Жон Жонстой нударга зөрүүлэхээр бэлтгэл хийж байгаа билээ. Америк улсын ахмад тамирчин Хэндерсоны TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Showing posts with label Dan Henderson. Show all posts
Showing posts with label Dan Henderson. Show all posts
2012/07/12
2012/02/18
Дэн Хэндерсон: Мачидатай тун сонихолтой тулаан болж болох юм
UFC 145 тэмцээний хэвлэлийн бага хурлын дараа Дана Уайтаас, Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга асан Дэн Хэндерсоны дараагийн өрсөлдөгч нь хэн байж болох тухай асуухад, Хэндерсонд Лиото Мачидаг санад болгосон боловч тэрээр татгалзсан, тиймээс хагас хүнд, эсхүл дунд жингийн аваргын цол горилох боломжоо хүлээж суух үлдлээ гэж хариулсан билээ. Тэгвэл удаан хугацаанд ажилгүй суух бодолгүй байгаа ахмад тамирчин маань үүнийг няцааж, Мачидатай тулалдахаас татгалзахгүй гэдгийг Twitter-т хэллээ.
"Надад ерөөсөө Мачидаг санал болгоогүй. Тэрээр сүүлийн 4 тулааныхаа 3-т нь ялагдал хүлээсэн хэдий ч тун сонирхолтой тулаан болж болох юм."
2012/02/17
Дана Уайт: Хэндерсонг яахаа мэдэхээ байгаад байна
UFC холбооны ерөнхийлөгч MMAFighting.com сайтад өгсөн ярилцлагдаа, өнгөрөгч 1-р сарын 28-нд болсон UFC on FOX 2 тэмцээнд Рашад Эванс Фил Дэвист ялагдсан бол Дэн Хэндерсонг UFC-ийн хагас хүнд жингийн аваргын цол горилж, Жон Жонстой тулалдуулах, эсхүл Чел Соннен Майкл Биспингэд ялагдсан бол Андерсон Силватай уулзуулах боломж байсан. Гэвч Эванс, Соннен хоёр учраануудаа ялсан болохоор тус тусын жиндээ аваргын цол горилох ёстой. Ийм учраас Дэн Хэндерсоны хувьд хэрхэхийг мэдэхээ байгаад буй тухай ярилаа.
"Тэрээр (Дэн Хэндерсон) (Лиото) Мачидатай тулалдахыг хүсээгүй. Нөгөөтэйгүүр ажилгүй хоосон суумаргүй байна гээд байгаа. Одоо хүлээхээс өөр арга алга даа. Хэнтэй тулалдах гээд байгаа юм бол доо? Хэндерсонг яахаа мэдэхээ байгаад байна. (Жон) Жонс юм уу, (Андерсон) Силва хоёрын аль нэгийг л хүлээх болоод байна. Эсхүл өөр хэн нэгтэй тулалдах хэрэгтэй."
2011/12/12
Дэн Хэндерсон Жон Жонсын эрүүг шалгахыг хүсчээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд UFC-ийн хагас хүнд жингийн аварга Жон Жонс Лиото Мачидаг хугацаанаас өмнө буулган авч ээлжит гайхамшигт ялалтаа байгуулснаар, жингийн ангиллаас үл хамаарах шилдэг ММА тамирчдын нэг гэдгээ дахин баталсан билээ. UFC 140 тэмцээн дуусмагц PRIDE, Strikeforce холбоодын аварга асан Дэн Хэндерсон Twitter-тээ, Жон Жонстой уулзаж тулалдах хүсэлтээ илэрхийлжээ.
"Жон Жонст баяр хүргэе, бахдам ялалт байгууллаа! Хөөе, Дана Уайт аа, Жонсын эрүү өөрийнх нь бодож байгаа шиг тийм бөх гэдгийг би нэг шалгаад үзье, би бэлэн байна".
2011/11/24
2011/08/19
Дэн Хэндерсон дараалал дайрч, UFC холбооны хагас хүнд жингийн аваргын цолны төлөө тулалдах хүсэлтэй байгаа гэнэ
Сүүлийн тулаандаа холимог тулааны орос домог Фёдор Емельяненког ялснаар "хувьцаа нь огцом өсөөд байгаа" Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга Америк улсын 40 настай тамирчин Дэн Хэндерсон, MMA Weekly Radio-д өгсөн ярилцлагадаа UFC-ийн хагас хүнд жингийн аваргатай аваргын цол нэгтгэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа ярилаа.
"Хэлэлцэх гол асуудал бол мөнгө, гэвч санал ирүүлэх хүмүүс бол өнөөх л хүмүүс (UFC). Тэд миний тусламжтайгаар олж болох орлогоо тооцож, хэн хэнээ гомдоохгүйгээр, харилцан ашигтай төсөл боловсруулах нь чухал."
"Одоогийн байдлаар тэдний зохион байгуулж болох хамгийн нүсэр тулаан бол аваргын цол нэгтгэх арга хэмжээ юм. Тэр үед UFC-ийн аварга хэн байх нь хамаагүй."
"Хэн хэнд нь эдийн засгийн асар их ашигтай энэ цаг үеийг ашиглаж цол нэгтгэх тулаан зохион байгуулах нь зүйтэй. Рашад Эвансыг нэг удаа өнжүүлж болно шүү дээ."
UFC холбооны хагас хүнд жингийн одоогийн аварга нь Жон Жонс бөгөөд, тэрээр ирэх сарын 24-нд Куинтон "Рэмпэйж" Жексонтой учирч аваргын цолоо хамгаалах юм. Харин аваргын цол горилох дараагийн ээлжинд Рашад Эванс байгаа юм.

2011/08/03
2011/08/01
Дэн Хэндерсон: Энэ миний карьер дахь хамгийн шилдэг ялалт
Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга АНУ-ын 40 настай тамирчин Дэн Хэндерсон өчигдөр Фёдор Емельянекотой хийсэн тулаанд байгуулсан ялалтаа карьер дахь шилдэг ялалт гэлээ.
"Энэ ялалт миний ялалтын жагсаалтад эхний байрыг эзлэнэ. Би Фёдорын өмнө тулаанч хүнийх нь хувьд мэхийн ёслож байна. Тэрээр маш аюултай тамирчин, энэ ялалт маань миний бусад бүх ялалт дотроос хамгийн том нь. Би бол түүний маш том шүтэн бишрэгч, тэрээр карьераа үргэлжлүүлээсэй гэж бодож байна."
"Би гурван үетэй тулаанд бэлтгэхдээ үе болгонд давамгайлах бодолтой байсан. Нэгдүгээр үед түүнийг ядрааж, шахалт үзүүлж, сандраана гэж бодож байлаа. Гэвч тэрээр хамгийн эхнээс л довтолж, намайг жаахан балмагдуулсан. Надад хариу довтлохоос өөр зам байгаагүй гэж бодож байна. Тэрээр жинхнээсээ зодолдох гэж гарсан гэдэг нь тодорхой байсан."
"Дараагийн тулаандаа би Strikeforce-ын аваргын цолоо хамгаалах хүсэлтэй байна. Гэвч бүх зүйл холбоо болон түүний шинэ удирдлагаас шалтгаална. Цаашид юу болохыг цаг хугацаа харуулна, харин одоо бол би тодорхой хугацаанд энэ ялалтаа тэмдэглэж, амармаар байна."

2011/07/26
Дэн Хэндерсон тулааныхаа тактикийн тухайд
Ирэх 31-нд Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээний гол тулаанд PRIDE FC холбооны хүнд жингийн аварга Орос улсын 34 настай тамирчин Фёдор Емельяненкотой учрах, Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга Америк улсын 40 настай тамирчин Дэн Хэндерсон espn.go.com сайтад тулааныхаа тактикаас цухуйлгалаа.
"Энэ бол, эргэлзээгүй, миний карьер дахь хамгийн том тэмцээний нэг. Энэ тулаанд ялсан нь аваргын цол хэргэм хүртэхгүй ч энэ тулаанд оролцоно гэхээс л сэтгэл догдолж байна."
Олимпийн наадмын оролцогч асан тэрээр, өөрөөс нь жингийн хувьд арай илүү Фёдорыг зогсоо зайгүй шахаж довтолсоор цуцааж, тулааныг хугацаанаас өмнө ялах бодолтой байгаа гэнэ.
"Би үнэхээр түүнийг зодмоор байна. Түүнтэй босоогоос зууралдаж ядрааж байгаад унагааж чадна гэж бодож байна, тэрээр өрсөлдөгчийнхө доор орсон байрлалаас тулалдахдаа дадал багатай гэдэг нь анзаарагдсан. Фёдорын хүчтэй тал бол түүний босоо тулаан. Би раунд болгонд илүүрхэх бодолтой байгаа ч тулааныг шийдвэрээр бус, хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээнэ."
Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээнийг Улаанбаатарын цагаар ирэх ням гаригийн 10 цагаас РОССИЯ-2 сувгаар шууд дамжуулан үзүүлэхийг сануулъя.

Subscribe to:
Posts (Atom)