2011/08/01

Дэн Хэндерсон: Энэ миний карьер дахь хамгийн шилдэг ялалт

Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга АНУ-ын 40 настай тамирчин Дэн Хэндерсон өчигдөр Фёдор Емельянекотой хийсэн тулаанд байгуулсан ялалтаа карьер дахь шилдэг ялалт гэлээ.


"Энэ ялалт миний ялалтын жагсаалтад эхний байрыг эзлэнэ. Би Фёдорын өмнө тулаанч хүнийх нь хувьд мэхийн ёслож байна. Тэрээр маш аюултай тамирчин, энэ ялалт маань миний бусад бүх ялалт дотроос хамгийн том нь. Би бол түүний маш том шүтэн бишрэгч, тэрээр карьераа үргэлжлүүлээсэй гэж бодож байна."


"Би гурван үетэй тулаанд бэлтгэхдээ үе болгонд давамгайлах бодолтой байсан. Нэгдүгээр үед түүнийг ядрааж, шахалт үзүүлж, сандраана гэж бодож байлаа. Гэвч тэрээр хамгийн эхнээс л довтолж, намайг жаахан балмагдуулсан. Надад хариу довтлохоос өөр зам байгаагүй гэж бодож байна. Тэрээр жинхнээсээ зодолдох гэж гарсан гэдэг нь тодорхой байсан."


"Дараагийн тулаандаа би Strikeforce-ын аваргын цолоо хамгаалах хүсэлтэй байна. Гэвч бүх зүйл холбоо болон түүний шинэ удирдлагаас шалтгаална. Цаашид юу болохыг цаг хугацаа харуулна, харин одоо бол би тодорхой хугацаанд энэ ялалтаа тэмдэглэж, амармаар байна."

No comments:

Post a Comment