2011/08/01

Скотт Кокер: Энэ магадгүй манай байгууллагын түүхэн дэх шилдэг тулаан боллоо

Strikeforce холбооны ерөнхийлөгч Скотт Кокер "Фёдор - Хэндо" тулааныг маш өдрөөр үнэлж, магадгүй энэ тулаан Strikeforce-ын түүхэн дэх шилдэг тулаан боллоо гэлээ.


"Та нар энэ тулааныг үзсэн бол хамгийн дээд түвшний тулаан болсон гэдэгтэй санал нийлэх байх. Strikeforce бол залуу байгууллага, шилдэг тулааны түүхийг сөхөж үзвэл, эртний тулаанаас хамгийн түрүүнд "(Фрэнк) Шэмрок - (Канг) Ли" тулаан санаанд буудаг, мөн "(Ник) Диаз - (Пол) Дэйли" мартагдашгүй сайхан өрсөлдөөн болсон."


"Гэвч өнөөдрийн тулаан, миний бодлоор, уг хоёр тулаанаас ч хамаагүй илүү үзүүштэй боллоо. Тийм болохоор "Фёдор - Хэндо" бол магадгүй манай байгуулагын түүхэн дэх шилдэг тулаан боллоо."


"Энэ тулаан үнэхээр бүх хүлээлтийг хангахуйц өрсөлдөөн болсон, тийм учраас би уг хоёр тулаанчийн өмнө малгайгаа тайлж байна. Надад нэг л асуулт байна: энэ хорвоод Дэн Хэндерсоны чаддаггүй тийм зүйл байна уу? Энэ залуу үнэхээр гайхамшигтай учраас би энэ асуултыг тавьж байна."


"Хэндерсон дороос өлгөөд цохиход Фёдор хэсэг зуур хяналтаа алдах шиг болсон. Хөл нь "сунаад" явчихсан, яахын аргагүй манарсан л даа, тиймээс дэвжээний шүүгч тулааныг зогсоосон нь зөв болсон гэж бодож байна. Шүүгч Фёдорын хариу үйлдлийг ажиглан харж байх тэр үед Дэн үргэлжлүүлэн дээрээс нь цохиод байсан. Тэр мөчөөс 30-аад секундын өмнө эсрэгээр Фёдор Дэнийг мөн төстэй байдлаар гүйцээх гэж нүдсэн. Тулааныг яг цагийг нь олж зогсоосон."

No comments:

Post a Comment