2011/08/01

Александр Емельяненко: Миний хувьд тэд бол ердөө л "Хугацаа харагч", "Алчуур савагч" нар юм

Байлдааны самбогийн ОХУ-ын гурав, дэлхийн гурван удаагийн аварга Александр Емельяненко ах Фёдорынхоо дасгалжуулагч нарыг эрс шүүмжилж, ялагдлын хамаг бурууг өгөв.

Емельяненко овогт Иван, Фёдор, Александр нар

"Тамирчны ялагдалд үргэлж дасгалжуулагч буруутай байдаг, харин ялсан бол тэр нь зөвхөн тамирчны өөрийнх нь гавъяа. Фёдорын ялагдалд дасгалжуулагчдын баг буруутай - Воронов, Мичков хоёр. Тулаанд буруу дасгалжуулсан. Тэр хоёр амёб царайлчихаад юу хэлэхээ ч мэдэхгүй дуугүй суугаад л байсан. Хүмүүс юм асуугаад байхад, "түүний бэлтгэл, формын тухайд юм хэлэх хэцүү байна, ямар байгаа нь тулаанд харагдана" гээд хээвнэг сууж байдаг. Ингэж ярьдаг дасгалжуулагч байдаг юм уу? Спортоос хөндий хүн л ингэж хэлнэ. Миний хувьд тэд бол ердөө л "Хугацаа харагч", "Алчуур савагч" нар юм. Тэд Фёдорын төлөө хийж чадах юм гэвэл ердөө энэ."


"Тулааны урлаг байнга хөгжиж байдаг, гэтэл "Цаг харагч", "Алчуур савагч" нар бэлтгэлийн хөтөлбөрт ямар ч өөрчлөлт шинэчлэл хийсэнгүй, Фёдорын өөрийнх нь бий болгосон тэр суурь баазыг хөгжүүлэлгүй яг хуучин хэвээр нь үлдээчихсэн. Фёдор тэднээр дутахгүй, өөрөө ч бэлтгэлээ хийгээд явчихаж чадах хүн, бэлтгэлийн арга барилаа шинээр харж, шинэ зүйлд суралцаж хөгжих хэрэгтэй. Тэсвэртэй байж цааш нь ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай."


"Би Федятай ярилцана аа, хэрэв бэлтгэлээ өөрчлөхийг хүсвэл би түүнд туслахад бэлэн байна."




Александрын lifesports.ru сайтад өгсөн телефон ярилцлага

No comments:

Post a Comment