Өчигдөр АНУ-ын Иллинойс мужийн Хоффман Эстэйтс хотод болж өнгөрсн Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээний гол тулааны оролцогч ОХУ-ын 34 настай тамирчин Фёдор Емельяненкогийн тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг хүргэж байна.
Емельяненко ялагдлаа шууд хүлээсэнгүй, тулаан дуусмагц тэрээр ийнхүү ярилаа:
Тулааны хамгийн эхэнд Дэн бид хоёр ширүүхэн цохилцсон, дараа нь тэрээр оновчтой цохиж - дэвжээний шүүгч тулааныг зогсоосон. Мэдээж шүүгчид ажлаа илүү сайн мэдэж байгаа байх, гэвч миний бодлоор шүүгч арай л яарчих шиг болсон. Хэндерсон намайг хальт цохисон, надад үргэлжлүүлэх бололцоо байсан юм.
Та спортдоо үлдэх үү?
Харж байж л болъё. Бурхны тааллаар л бүх юм шийдэгдэнэ...
Дараагаар нь Емельяненко хэвлэлийн бага хуралд ирж сэтгүүлчдийн асуултад хариулав:
Таны биеийн байдал ямар байна вэ?
Зүгээр ээ. Амьдрал үргэлжилж байна. Бурхны яруу алдар бадартугай.
Та тулаанд бэлтгэхдээ алдаа гаргасан юм болов уу?
Тэгэж бодохгүй байна. Бэлтгэл үр дүнтэй болж өнгөрсөн, би маш сайн формд орсон байгаа.
Та турсан юм шиг харагдаж байна.
Би зориуд жин хасаагүй. Ийм л юм болчихлоо. Магадгүй дасгалжуулагч нар бэлтгэлийн ачааллыг ердийнхээс илүү их болгосон байж болох юм. Би зөв бэлдсэн, гэвч та бүхэн нэг юмыг ойлгох хэрэгтэй: би машин, робот биш, энгийн л нэг хүн шүү дээ, ялагдал гэдэг бол байх л зүйл.
Хэндерсон Таныг гайхшруулав уу? Танд даага нэхэх хүсэл байна уу?
Дэн бол гайхалтай тамирчин. Би үргэлж түүний карьерыг анзаарч сонирхдог. Тэрээр сайн тулалдлаа. Би өрсөлдөгчөө мэдэрч, түүнийг ялах боломж байна гэж бодогдож байсан. Дэний хурд, хүчид дасан зохицох боломж байсан, гэвч та бүхний харсан тэр зүйл л боллоо. Даага нэхэх тулааны тухайд гэвэл... Цаашид нөхцөл байдал хэрхэсээс шалтгаална. Одоо ч олон хүнээс даага нэхэх болж байх шив дээ.
Та дахин тулаан хийх бол дараачийн тулаан Тань хаана болох вэ, Америкт уу, Орост уу?
Одоо хэлж мэдэхгүй нь ээ. Үүнийг менежертэйгээ ярилцаж байж шийднэ. Ямар санал ирэхийг харж л байя.
Таны ММА карьер цаашид хэрхэн өрнөх бол оо?
Одоо би түргэхэн гэртээ харихын түүс болоод байна. Саяхан би дахиад нэг охинтой болсон. Үүндээ маш их баяртай байна. Эхнэртээ ийм бэлэг барисанд нь туйлын их байртай байна. ММА-н тухайд цааш юу болох нь удахгүй тодорхой болно, тэр үед Та бүхэнд хэлье.
Танд бэлтгэлээ үргэлжлүүлж, дахин тулалдах хүч чадал, хүсэл зориг үлдэв үү? Эсхүл Та гэр бүлдээ илүү их цагийг зориулах бодолтой байна уу?
Би бүхий л ухамсарт амьдралдаа бэлтгэл хийж, үргэлж спортоор амьдарч ирсэн. Мэдээж би дахин тулалдахыг хүсч байна. Би бэлтгэлээ үргэлжлүүлэх нь дамжиггүй. Бурхан тийм боломж өгвөл тулалдах л болно. Гэвч яараад юу гэхэв, юу болохыг цаг хугацаа харуулна.
Миний хувьд тэргүүн ээлжинд сүсэг бишрэл маань байдаг, хоёрдугаарт, гэр бүл, гэр бүлийнхнийхээ төлөө л амьдардаг. Ажил болон бусад зүйл бол мөн л чухал. Гэвч одоо би гэртээ л бушуухан харимаар байна. Охидоо маш их саначихлаа.
Та "Бурхан гурвын тоонд дуртай" гэдэг хэлц үгийг юу гэж боддог вэ? Хоёр удаа ялагдсаны Тань дараа энэ үг санааг Тань зовоож байв уу?
Энэ үг надад тохирно гэж бодохгүй байна. Хамгийн өөдгүй муу үр дүн гарлаа ч миний итгэл мохохгүй. Бурхан хайргүй тэр хүнийгээ шийтгэдэггүй юм.
Сонирхолтой л ярилцлага өгч. Гүй яахав, ялагдсан ч дахиад үзэхэд болохгүй юм байхгүй дээ.
ReplyDeleteaguu aguu aguu hun shuu dee, (goy blog bna LIKE)
ReplyDelete