Ирэх 31-нд Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээний гол тулаанд PRIDE FC холбооны хүнд жингийн аварга Орос улсын 34 настай тамирчин Фёдор Емельяненкотой учрах, Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга Америк улсын 40 настай тамирчин Дэн Хэндерсон espn.go.com сайтад тулааныхаа тактикаас цухуйлгалаа.
"Энэ бол, эргэлзээгүй, миний карьер дахь хамгийн том тэмцээний нэг. Энэ тулаанд ялсан нь аваргын цол хэргэм хүртэхгүй ч энэ тулаанд оролцоно гэхээс л сэтгэл догдолж байна."
Олимпийн наадмын оролцогч асан тэрээр, өөрөөс нь жингийн хувьд арай илүү Фёдорыг зогсоо зайгүй шахаж довтолсоор цуцааж, тулааныг хугацаанаас өмнө ялах бодолтой байгаа гэнэ.
"Би үнэхээр түүнийг зодмоор байна. Түүнтэй босоогоос зууралдаж ядрааж байгаад унагааж чадна гэж бодож байна, тэрээр өрсөлдөгчийнхө доор орсон байрлалаас тулалдахдаа дадал багатай гэдэг нь анзаарагдсан. Фёдорын хүчтэй тал бол түүний босоо тулаан. Би раунд болгонд илүүрхэх бодолтой байгаа ч тулааныг шийдвэрээр бус, хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээнэ."
Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээнийг Улаанбаатарын цагаар ирэх ням гаригийн 10 цагаас РОССИЯ-2 сувгаар шууд дамжуулан үзүүлэхийг сануулъя.

No comments:
Post a Comment