2012/02/17

Дана Уайт: Хэндерсонг яахаа мэдэхээ байгаад байна

UFC холбооны ерөнхийлөгч MMAFighting.com сайтад өгсөн ярилцлагдаа, өнгөрөгч 1-р сарын 28-нд болсон UFC on FOX 2 тэмцээнд Рашад Эванс Фил Дэвист ялагдсан бол Дэн Хэндерсонг UFC-ийн хагас хүнд жингийн аваргын цол горилж, Жон Жонстой тулалдуулах, эсхүл Чел Соннен Майкл Биспингэд ялагдсан бол Андерсон Силватай уулзуулах боломж байсан. Гэвч Эванс, Соннен хоёр учраануудаа ялсан болохоор тус тусын жиндээ аваргын цол горилох ёстой. Ийм учраас Дэн Хэндерсоны хувьд хэрхэхийг мэдэхээ байгаад буй тухай ярилаа.


"Тэрээр (Дэн Хэндерсон) (Лиото) Мачидатай тулалдахыг хүсээгүй. Нөгөөтэйгүүр ажилгүй хоосон суумаргүй байна гээд байгаа. Одоо хүлээхээс өөр арга алга даа. Хэнтэй тулалдах гээд байгаа юм бол доо? Хэндерсонг яахаа мэдэхээ байгаад байна. (Жон) Жонс юм уу, (Андерсон) Силва хоёрын аль нэгийг л хүлээх болоод байна. Эсхүл өөр хэн нэгтэй тулалдах хэрэгтэй."

No comments:

Post a Comment