2012/02/17

Жон Жонс: Энэ удаад багш маань миний буланд засуул хийхгүй

2012.04.21-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод болох UFC 145 тэмцээний гол тулаанд UFC-ийн хагас хүнд жингийн аварга Жон Жонс нэг клубын гишүүн асан, хуучин найз Рашад Эванстай уулзаж нударга зөрүүлэх билээ. Энэ тэмцээнийг угтаж зохион байгууласан хэвлэлийн бага хуралд Жонс, цагтаа Эвансыг ч мөн адил дасгалжуулж байсан өөрийн багш Грэг Жексоноор засуул хийлгэхгүй, түүнчлэн Эванстай хийх тулаанд юу чаддагаа бодитоор үзүүлнэ гэж хэллээ.


"Грэг Жексон намайг засна гэж бодохгүй байна. Дасгалжуулагч маань шилдэг тулаанч болоход шаардлагатай бүхнийг заан өгч, намайг өдий хүргэсэн. Тэрээр шилдэг тулаанч болохын тулд чамд сайн дасгалжуулагч, сайн багш хэрэгтэй, чамд үргэлж шинэ будаг, шинэ бийр өгч чадах тийм хүн хэрэгтэй гэж хэлдэг. ... Одоо ч гэсэн би багшаасаа энэ бүхнийг авсаар байгаа. 4-р сарын 21-нд дэвжээн дээр гараад сурсан бүхнээ дээд зэргээр үзүүлнэ." 

 UFC 145 тэмцээний хэвлэлийн бага хурлын бичлэгийг дотогш нэвтэрч үзнэ үү.



No comments:

Post a Comment