Сүүлийн тулаандаа холимог тулааны орос домог Фёдор Емельяненког ялснаар "хувьцаа нь огцом өсөөд байгаа" Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга Америк улсын 40 настай тамирчин Дэн Хэндерсон, MMA Weekly Radio-д өгсөн ярилцлагадаа UFC-ийн хагас хүнд жингийн аваргатай аваргын цол нэгтгэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа ярилаа.
"Хэлэлцэх гол асуудал бол мөнгө, гэвч санал ирүүлэх хүмүүс бол өнөөх л хүмүүс (UFC). Тэд миний тусламжтайгаар олж болох орлогоо тооцож, хэн хэнээ гомдоохгүйгээр, харилцан ашигтай төсөл боловсруулах нь чухал."
"Одоогийн байдлаар тэдний зохион байгуулж болох хамгийн нүсэр тулаан бол аваргын цол нэгтгэх арга хэмжээ юм. Тэр үед UFC-ийн аварга хэн байх нь хамаагүй."
"Хэн хэнд нь эдийн засгийн асар их ашигтай энэ цаг үеийг ашиглаж цол нэгтгэх тулаан зохион байгуулах нь зүйтэй. Рашад Эвансыг нэг удаа өнжүүлж болно шүү дээ."
UFC холбооны хагас хүнд жингийн одоогийн аварга нь Жон Жонс бөгөөд, тэрээр ирэх сарын 24-нд Куинтон "Рэмпэйж" Жексонтой учирч аваргын цолоо хамгаалах юм. Харин аваргын цол горилох дараагийн ээлжинд Рашад Эванс байгаа юм.

No comments:
Post a Comment