2011/08/19

Чел Сонненгийн Бразилийн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага

Америк улсын 34 настай тамирчин Чел Соннен Бразилийн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө.



Дэмиан Майа хөл гурвалжилж боох мэхнээс хамгаалах аргуудыг зааж өгье гэснийг нь уламжлахад: "Түүнийг бол би ноён Майа гэнэ. Би түүнийг хүндэлдэг, тэрээр надад үнэхээр юм зааж өгье гэж байгаа бол би дуртайяа саналыг нь хүлээж авна."

Вандерлей Силва, Андерсон Силва нарын тухайд: "Би Бразилиас урвасан тамирчидтай нударга зөрүүлмээр байна. Эдгээр урвагчдад хууртсан бразил хүмүүсийг өрөвдөх юм. Вандерлей Силва Лас Вегасын баячуудын хороололд амьдардаг. Aston Martin маркийн машин унадаг. Та нар мэдэхгүй байх л даа, энэ бол Жейс Бондын унадаг машин юм. Вандерлей машинаа 200 мянган доллараар худалдаж авсан. Бүрэн тоноглосон Lexus 41 мянган доллараар аваад, үлдсэн 159 мянгыг Эх Орондоо явуулж хоёр сургууль бариулж болох л байсан. Гэтэл 159 мянгыг ч, 159 доллар ч, 159 цент ч явуулаагүй. Тэрээр Та бүхнээс урваж, төрсөн нутгаа орхиж гараад одоо Америкт амьдарч байна."

"Андерсон Силва Бразилийн эх оронч мэтээр харагдах гэж хичээдэг, үнэн хэрэгтээ Лос Анжелест 2 сая долларын үнэтэй харш худалдаж авсан юм ш дээ. Бразилийн баатрууд ард түмнээсээ урвасанд нь уучлал хүсье."


Бразилийн далбаа бэлэг болгож өгөхөд нь: "Бид Та бүхэнд олон зүйлийг бэлэглэсэн, жишээ нь интернэт, үүний хариуд энэ далбааг бэлэг болгож өгч байна гэж ойлголоо. Одоо Та бүхэн бичсэн захиагаа лонхонд хийж бөглөөд далайд шидэх шаардлагагүй болсон. Би энэ бэлгэнд хүндэтгэлтэй хандаж байна аа. Америкт бразил жиү-жицүгийн маш олон клуб бий. Тэдгээр клуубуудаас, Риксон Грэйсигээс хар бүс шагнуулсан Педро Соресийн клубт би анх орж үзэж билээ. Би энэ далбаанд хүндэтгэлтэй хандах байх болно."




Андерсон Силва - Чел Соннен 2010.08.07 UFC 117

No comments:

Post a Comment