UFC 145 тэмцээний хэвлэлийн бага хурлын дараа Дана Уайтаас, Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга асан Дэн Хэндерсоны дараагийн өрсөлдөгч нь хэн байж болох тухай асуухад, Хэндерсонд Лиото Мачидаг санад болгосон боловч тэрээр татгалзсан, тиймээс хагас хүнд, эсхүл дунд жингийн аваргын цол горилох боломжоо хүлээж суух үлдлээ гэж хариулсан билээ. Тэгвэл удаан хугацаанд ажилгүй суух бодолгүй байгаа ахмад тамирчин маань үүнийг няцааж, Мачидатай тулалдахаас татгалзахгүй гэдгийг Twitter-т хэллээ.
"Надад ерөөсөө Мачидаг санал болгоогүй. Тэрээр сүүлийн 4 тулааныхаа 3-т нь ялагдал хүлээсэн хэдий ч тун сонирхолтой тулаан болж болох юм."
No comments:
Post a Comment