Нидерланд улсын тамирчин Алистар Оверим UFC Tonight нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт оролцохдоо өөрийг нь тойрсон сэргээшийн асуудлаар удтал чимээгүй байсны эцэст тайлбар хийжээ.
"Миний сорьц сэргээшийн шинжилгээнд эерэг гарахад би ямар учраас тэгэж гарсныг нь мэдээгүй болохоор ямар нэг тайлбар хийхийг хүсээгүй. ... Хэвлэл мэдээллийнхний асуулт болгонд хариулсан ч тухайн үед байдал дээрдэхгүй байх байсан. Тиймээс бид дуугүй байж байгаад, спорт комиссынхны дуудсан цагт нь очоод тайлбараа өгсөн".
Дана Уайт, спорт комисс, ММА сонирхогчдод "цэвэр" тамирчин гэдгээ батлан харуулах тухайд тэрээр:
"Би Дана Уайттай биечилж уулзаагүй. Дана бол их завгүй хүн, тэрээр компаниа авч явж, үзэгчдэд үргэлж шинэ үзвэр бэлтгэх ажилтай байдаг. Би өөрийн үйлдлээрээ Данад шударга тамирчин болохоо харуулж, гэнэтийн сорилд орж байхаар шийдсэн. Ийм асуудал дахиж хэзээ ч давтагдахгүй гэдэгт итгэлтэй байна. ... Би дэлхий ертөнцөд цэвэр тамирчин гэдгээ харуулахын тулд сайн дураараа сорилд орж байх болно. Нэг удаагийн сорилго бол юу ч биш, харин 3-4 долоо хоног болгон сэргээшийн сорил өгч байвал бүгд намайг цэвэр тамирчин гэдгийг ойлгох болно. ... Би үүнийг өөрийнхөө болоод шүтэн бишрэгчдийнхээ төлөө хийнэ" гэжээ.

No comments:
Post a Comment