2012/06/28

Хуан Мануэл Маркез WBO холбооны хагас дунд жингийн үндсэн аварга боллоо

Мэргэжлийн боксын WBO холбооны хагас дунд (66,6 кг) жингийн дэлхийн түр аварга Мексик улсын 38 настай тамирчин Хуан Мануэл Маркес энэ жингийнхээ үндсэн аварга нь болсон тухай AllBoxing.Ru портал мэдээллээ. Уг цолыг эзэмшиж байсан Америк улсын тамирчин Тимоти Брэдли, Филиппин улсын боксчин Мэнни Пакиаог ялснаар WBO холбооны 1 дүгээр дунд (69,8 кг) жинд аварга болж, хагас дунд жингийн цолноосоо татгалзсанаар, цол ийнхүү Маркезт шилжсэн байна.


Сануулахад, Хуан Мануэл Марзкез 2012.04.14-нд Украйн улсын боксчин Сергей Федченког шүүгчдийн шийдвэрээр буулган авч, WBO холбооны хагас дунд жингийн дэлхийн түр аварга болоод байсан билээ. Одоо тэрээр аваргынхаа цолыг 2012.07.21-нд Мексикт болох тэмцээнд Филиппин улсын боксчин Аль Сабаупантай уулзаж, хамгаалах юм.

No comments:

Post a Comment