UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силва ирэх 7-р сарын 7-нд уулзаж нударга зөрүүлэх гэж байгаа өрсөлдөгч Чел Сонненд хандаж, саяхны ярилцлагадаа "хамаг шүд, гар, хөлийг нь хуга цохино" гэж хэлсэн билээ. Тэгвэл цол горилогч Соннен өчигдөр Fuel телевизийн UFC Tonight нэвтрүүлэгт телефон утсаар шууд холбогдож хариуг нь хэллээ.
"Андерсон Силвагийн үнэн нүүр царай нь гарч ирлээ. Энэ залуу бол хөгийн амьтан гэдгийг би олон жил хэлж байгаа. Тэр миний шүдийг булга цохино, эрүүг хугална, толгойг хагална гээд зөндөө юм ярьж. Би 49 тулаанд орсон хүн, тиймээс шүдээ эмчлүүлэх, мултарсан эрүүгээ байранд нь оруулах, толгой хагархад оёдол тавиулах гэж юу байдгийг сайн мэднэ. Тэрээр зоригийг минь мохоон зодож, ялалт байгуулах тухай яриагүйн учир нь гэвэл ― тэр хэзээ ч тэгэж чадахгүй. Ямар ч байсан бид хоёр бямба гаригийн үдэш төмөр торонд орж, нүүр тулах нь гарцаагүй".

No comments:
Post a Comment