UFC холбооны хагас дунд жингийн дэлхийн аварга Канад улсын тамирчин Жорж Сэн-Пьер, мөн жингийн түр аварга Америк улсын тамирчин Карлос Кондит нарын тулааныг 2012.11.17-нд Канад улсад UFC 154 тэмцээний хүрээнд зохиохоор төлөвлөж байгаа тухай Sherdog.com мэдээллээ.
Сануулахад, Сэнт-Пьер ноднин жилийн 12-р сард өвдгөө гэмтээж, хагалгаа хийлгэснээр их спортоос түр хөндийрөөд байгаа юм. Тэрчлэн энэ тэмцээний хүрээнд Сэнт-Пьер, Кондит хоёрын ялсантай нь хагас дунд жингийн аваргын цол горилох эрхийн төлөөх тулаанд Дани улсын тамирчин Мартин Кампманн, Америк улсын тамирчин Жони Хендрикс нарыг уулзуулахаар товлож байгаа юм байна.
No comments:
Post a Comment