UFC-ийг тойрсон гэмтэл бэртлүүд үргэлжижлсээр. 2012.07.21-нд Канад улсын Алберта мужийн Калгари хотод болох UFC 149 тэмцээний гол тулаанд Америк улсын 23 настай тамирчин Эрик Кохтой уулзаж, хагас хөнгөн жингийн аваргын цолоо хамгаалах байсан Бразил улсын 25 настай тамирчин Хосе Алдо, бэлтгэл дээрээ бэртэж тэмцээнд оролцох боломжгүй болсноор, тулаан цуцлагдсан тухай mmamania.com мэдээллээ.
Алдогийн оронд Эрик Кохтой хэн нударга зөрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ингэснээр, Юрай Фабер, Ренан Барао нарын хооронд болох нэн хөнгөн жингийн дэлхийн аваргын түр цолны төлөөх тулаан тэмцээнийг манлайлах болжээ.
No comments:
Post a Comment