2012/06/11

ММА тамирчид "Пакиао vs. Брэдли" тулаанд гарсан шийдвэрийн тухайд

2012.06.09-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон мэргэжлийн боксын тэмцээний гол тулаанд Тимоти Брэдли Мэнни Пакиаог маргаантай шийдвэрээр ялсан билээ. Энэ тулааныг үзээд эгдүүцсэн ММА тамирчид Twitter-т сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна. 


UFC тэмцээний тайлбарлагч Жо Роган:

"Пакиао vs. Брэдли" тулаанд аймшигтай, новшийн шийдвэр гарлаа. Хэн нэгэн гэмт хэрэг хийлээ дээ.

UFC-ийн хөнгөн жингийн аварга асан Женс Пүлвер:

Би удтал дуугүй байсан. Яг одоо би юу гэж бодож байна гээч? Ийм шийдвэрээс болж бокс мөхөж, харин UFC мандаж байна.

WEC-гийн нэн хөнгөн жингийн аварга асан Мигел Торрес:

Пакмэнийг дээрэмдэж орхилоо. Ямар новшийн юм бэ.

Cesar Gracie Jiu-Jitsu клубын эзэн, дасгалжуулагч Цезарь Грэйси:

Пакиао ялсаан! Невада мужийн спорт хорооны шүүгч нар ажлаа мэддэггүй тэнэгүүд гэдгийг харахад сайхан байна.

UFC-ийн дунд жингийн тамирчин Патрик Коте:

Би боксд үнэнхүү дуртай, би [карьераа] боксоос эхэлсэн. Гэвч энэ үдэш гутамшигтай юм боллоо!!! Итгэмээргүй юм!!!

Strikeforce-ын хагас дунд жингийн тамирчин Жейсон Хай:

Бокс өөрийгөө тэнэг талаасаа харууллаа. Миний архичин ахыг санагдуулчихлаа.

UFC-ийн дунд жингийн тамирчин Марк Мүньоз:

Пээ!!! "Пакиао vs. Брэдли" тулаанд ёстой солиотой шийдвэр гарч. Шүүгчид юугаа харсан юм ― бүү мэд!

Хагас хүнд жингийн тамирчин Жои Бэлтран:

Пээх, бокс бол тоглоом шоглоом гэдгээ албан ёсоор үзүүллээ!

10th Planet Jiu-Jitsu клубын эзэн, дасгалжуулагч Эдди Браво:

Vanilla Sky кинонд Том Круз Камерон Диазыг цохиод авах шийдвэрийг "Пакмэн vs. Брэдли" тулааны шийдвэртэй харьцуулбал ёстой очир алмазан шийдвэр байна.

Strikeforce-ын эмэгтэйчүүдийн нэн хөнгөн жингийн аварга Ронда Роуси:

Энэ новшийн юм болсны дараа бокс үзэх гэж дахиж мөнгө төлнө гэдэгтээ эргэлзэх боллоо. Ёстой буруу юм болсон.

Strikeforce HWGP тэмцээний аварга Дэниэл Кормье:

Үнэндээ бол эмгэнэлтэй юм. Тэрээр [Пакиао] тулаанд ялсан. Бид ч гэсэн ММА тулаанд гаргасан зарим шийдвэртэй санал нийлдэггүй тийм үе байдаг, гэхдээ энэ бол арай ч дээ... Миний харсан хамгийн муу шийдвэр.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт: 

Невада мужийн спорт хороо бахь байдгаараа! Үгүй байлгүй дээ! Невадагийн спорт хороо арай ч дээ, болимоор юм!

Улсын хамгийн муу спорт хороо!

No comments:

Post a Comment