Дэлхийн дөрвөн өөр жингийн аварга болж байсан Америкийн 43 настай боксчин Рой Жонс, Польш улсад оролцох дараагийн тэмцээндээ нутгийн 30 настай тамирчин Давид Костецкитэй уулзах болсон тухай Eastsideboxing.com мэдээллээ. Уг тулаанд зориулж Варшав хотод өчигдөр хэвлэлийн бага хурал зохиосон байна. Тулаан 1-р хүнд жин (91 кг)-гийн ангилалд 10 үе үргэлжлэхээр төлөвлөгджээ. Костецкий нь мэргэжлийн рингэнд 40 удаа гарч, 39 ялж (үүнээс 25-ыг нокаутаар), 1 ялагдсан хувийн амжилттай боксчин юм байна.
No comments:
Post a Comment