UFC холбооны хүнд болон хагас хүнд жингийн аварга асан, UFC-ийн Алдрын танхимийн гишүүн Рэнди Күтүр Fuel TV сувгийн UFC Tonight нэвтрүүлэгт оролцохдоо, хүнд жингийн аварга асан Брок Леснарын нэрийг UFC-ийн Алдрын танхимд мөнхлөх ёстой гэлээ.
"Мийний бодлоор түүнийг [Брок Леснарыг] зайлшгүй оруулах хэрэгтэй [UFC-ийн Алдрын танхимд]. UFC-ийн аварга болсон бүх тамирчдыг оруулах хэрэгтэй, хэдэн тулаан хийсэн нь хамаагүй ― дөрөв, зургаа, хэд ч байж болно. Тэрээр манай спортын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. WWE тэмцээний тэр олон хорхойтнууд UFC-ийг үздэг болсон юм шүү дээ. Түүнийг тулалдах болгонд PPV* худалдан авагчдын тоо өсдөг байсан. Түүнийг Алдрын танхимд зайлшгүй оруулах хэрэгтэй гэж бодож байна".
Сануулахад, Брок Леснар нь холимог тулааны спортод орохоосоо өмнө жүжигт тулааны WWE холбооны гурван удаагийн аварга байсан хүн юм.
PPV* (pay-per-view) гэдэг нь кабелийн сувгаар шууд дамжуулах төлбөртэй спорт арга хэмжээг захиалж авахыг хэлж байгаа юм.
No comments:
Post a Comment