2012/05/24

Оросын спорт барилдааны холбоо холимог тулааныг хамаардаг болно

Оросын спорт барилдааны холбоо (ОСБХ) нь 2012 оны Лондонгийн Олимпийн дараа бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, панкратион, грэпплинг (тактикийн барилдаан), холимог тулаан зэрэг олимпийн бус төрлүүдийг хамаардаг болох тухай sport-express.ru портал мэдээллээ.


Москва хотод болсон "Бөхийн олимпийн бус төрлүүдийг хөгжүүлэх зөвлөлгөөн" дээр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны ерөнхийлөгч Рафаэл Мартинеттийн өгсөн зөвлөмжийн дагуу ОСБХ-ны бүтцийг FILA-гийнхтай адил болгож өөрчлөх болсон тухай холбооны дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга Георгий Брюсов хэллээ. Ингэснээр Орос улсад грэпплинг, панкратион, ММА зэрэг олимпийн бус төрлүүд томоохон холбоодод давхар харьяалагдах болж, илүү эрчимтэй хөгжих боломж нээгдэж байгаа юм.

No comments:

Post a Comment