2012.04.28-нд АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик сити хотод болох мэргэжлийн боксын тэмцээнд Америк улсын 47 настай тамирчин Бернард Хопкинс, нутаг нэгт 29 настай тамирчин Чэд Доусонтой уулзаж, WBC, The Ring холбоодын хагас хүнд жингийн аваргын цолоо хамгаалах билээ. НВО телевизээс Хопкисын карьер дахь гол тулаануудыг тоймлон хүргэсэн бичлэгийг үзэж сонирхоно уу.
Бернард Хопкинс нь мэргэжлийн боксын гол холбоодын аварга болж чадсан хамгийн ахмад настай боксчин бөгөөд хэрэв ирэх тулаанд ялбал аваргын цолоо хамгаалж чадсан хамгийн ахмад настай боксчин болох юм. Сануулахад, энэ хоёр тамирчин өмнө нь 2011.10.15-нд уулзаж тулалдасан боловч, Хопкинс 2 дугаар үед мөрөө гэмтээсний улмаас үргэжлжлүүлэх боломжгүй болсон тул тулааныг No Contest буюу болоогүйд тооцон хойшлуулсан юм.
No comments:
Post a Comment