Алистар Оверим сэргээшийн гэнэтийн шалгалтад бүдэрч, ирэх 5 дугаар сарын 26-нд болох UFC 146 тэмцээнд оролцох эсэх нь ирэх 24-ний өдөр болох Невада мужийн спорт хорооны хуралдаанаар шийдэгдэх билээ. Cagedinsider.com сайтын сурвалжлагч Оверимын ерөнхий менежер Гленн Робинсонтой холбогдож энэ тухай тодруулахад, Оверим Жүниор дос Сантостой тулалдахад шаардлагатай зөвшөөрлийг 24-ний хурлаар авч чадна гэдэгт найдаж болно гэж хэлжээ.
Мэргэжилтнүүд Алистар Оверим хэвийн үед 06:1 байх ёстой тестостероны хэмжээ нь шинжилгээний дүнгээр 14:1 болж өсч гарсныг, тестостерон орлуулах эмчилгээ хийлгэж байгаа хэмээн тайлбарлах байх гэж таамаглаж байна. Невада мужийн спорт хорооны дарга Кит Кайзерын хэлснээр, Оверим тэмцээнд оролцох зөвшөөрөл авах хүсэлтдээ, тестостерон орлуулах эмчилгээ хийлгэж байгаа тухай эмчийн магадлагаа хавсаргаагүй хэдий ч тийм бичиг баримт байгаа бол түүнийгээ танилцуулах бүрэн бололцоотой гэжээ.
No comments:
Post a Comment