2012/04/17

Мирко Кро Коп К-1 дүрмээр тулалдана

Японы К-1 холбоо энэ оны эхний тэмцээнээ 5 дугаар сарын 27-нд Испани улсын нийслэл Мадрид хотод зохион байгуулах гэж байгаа бөгөөд түүнд нь PRIDE FC холбооны үнэмлэхүй жингийн гран при тэмцээний аварга Хорват улсын тамирчин Мирко Филипович оролцох тухай uwfiteam.com сайт мэдээллээ.


Тэмцээнд дараах тамирчид оролцох юм байна:




К-1 буюу хүнд жинд:
- Мирко Кро Коп (Хорват)
- Даниэл Гита (Румын)
- Андерсон "Braddock" Силва (Бразил)
- Пол Словински (Польш/Австрали)
- Рико Верховен (Холланд)
- Лорен Хавьер Хорхе (Испани)
- Сергей Лащенко (Украйн)

К-1 МАХ буюу 70 кг-ын жинд:
- Артур Кишенко (Украйн)
- Энди Сауэр (Холланд)
- Майк Замбидис (Грек)
- Драго (Армени)
- Ясүхиро Кидо (Япон)
- Южи Наширо (Япон)
- Сү Хван Ли (Өмнөд Солонгос)
- Абрахам Рокүэни (Испани)
- Чахид (Морокко)
- Лонгерн Суперпро Самүй (Tайланд)
- Харут Григориан (Белги)
- Крис Нгимби (Конго)

Дашрамд сануулахад, Мирко Кро Коп сүүлийн үед эргээд кикбоксд анхаарлаа хандуулаад байгаа бөгөөд өнгөрсөн 3 дугаар сарын 10-нд Хорватын Загреб хотод болсон тэмцээнд Рэй Сефотой К-1 дүрмээр тулалдаж, шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулсан юм.

No comments:

Post a Comment