2012/04/17

Жина Карано 30 нас хүрлээ

1982 оны энэ өдөр Америкийн кино жүжигчин, фитнесс модел, холимог тулааны тамирчин Жина Карано мэндэлжээ. "ММА дэх эмэгтэйчүүдийн нүүр царай" хэмээх албан бус гуншинтай Карано спорт карьераа кикбоксоор эхэлж, 2006-2009 оны хооронд ММА дүрмээр 8 тулалдаж, 7 ялж, 1 ялагдсан билээ.


Жина Карано 2009.08.15-нд хийсэн сүүлийн тулаандаа Strikeforce холбооны эмэгтэйчүүдийн -65 кг-ын аваргын цолоо Бразилийн Кристиан Сантост ялагдаж алдсанаасаа хойш өөрийгөө кино урлагт зориулж, 2012 онд нээлтээ хийсэн боевик жанрын Haywire УСК-нд анхныхаа гол дүрийг бүтээсэн нь амжилттай болсон юм. Цагтаа жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг эмэгтэй ММА тамирчин гэж цоллогдож явсан Жина цаашид кино карьераа үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа хэлж байсан хэдий ч их спортоо орхих бодолгүй байгаа юм.

Жина Каранод төрсөн өдрийн мэнд хүргэж, урлаг, спортын өндөр
 амжилт гаргахыг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment