UFC холбооны хагас дунд жингийн аварга Канад улсын тамирчин Жоржс Сент-Пьер өчигдөр өвдөгөнд нь хийсэн хагалгаа амжилттай болсныг Twitter-ээр дамжуулж мэдэгдлээ.
"Шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаа маш амжилттай боллоо гэж Эл Аттрач эмч хэллээ. Холбоосууд бат бөх байна гэсэн. Намайг дэмжиж байдагт баярлалаа!"
Дашрамд дурьдахад, Сент-Пьер гам барьж, өвдгөө 10 сарын хугацаанд эдгээх болсон тул 2012.02.04-нд болох UFC 143 тэмцээний гол тулаанд UFC-ийн хагас дунд жингийн түр аваргын цолны төлөө Ник Диаз, Карлос Кондит нар уулзаж тулалдах болсон юм.
Саяхан бас мэс хагалгаанд орсон UFC-ийн тамирчин бол хүнд жингийн аварга Жүниор дос Сантос юм. Тэрээр Кейн Веласкестай хийх тулаанд бэлтгэх явцдаа гэмтээсэн өвдөгний тойгдоо мэс ажилбар хийлгэсэн нь мөн амжилттай болсон бөгөөд ойрын хугацаанд аваргын цолоо хамгаалах асуудлыг хойш тавиад байгаа юм.



No comments:
Post a Comment