Ирэх оны 1-р сарын 14-нд Бразил улсад зохиох UFC-ийн ээлжит тэмцээнийг угтаж зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд, Дана Уайт The Ultimate Fighter реалити шоуны бразил хувилбарын дасгалжуулагчдаар Бразилийн домогт тамирчид болох Витор Белфорт ба Вандерлей Силва нар томилогдсоныг мэдэгдлээ. Энэ шоу Бразилд Globo TV, харин хойд Америкт Fuel TV-ээр цацагдах аж.
Белфорт, Силва нар 1998 онд болсон UFC Brazil тэмцээнд уулзаж тулалдахад, Белфорт Силваг 44 секундын дотор ТКО-аар буулган авсан юм. Түүнээс хойш энэ хоёр тулаанч маань нэг бус удаа ам мурийж, халз тулаанд дуудалцаж байсан удаатай.
Витор Белфорт - Вандерлей Силва UFC Brazil 1998.10.16
No comments:
Post a Comment