2011/08/11

Алексей Олейникийн тактикийн барилдааны семинар (Видео)

Бразил жиү-жицү бөхийн хар бүстэй Украйн улсын 34 настай тамирчин Алексей Олейникийн тактикийн барилдааны семинарыг хүргэж байна.


Араас гар түгжиж боохоос хамгаалах

Анхаарах зүйл:

- өрсөлдөгчийнхөө хоёр хөлд биеэ хавчуулж болохгүй (нэг хөл нь биеэр даваад гараад ирсэн бол нөгөө хөлийг нь давуулахаас зайлсхийнэ);
- эрүүн доогуур орсон гараас "зугтаж" бус, харин угтуулж эргэж гарна;
- эрүүн доогуур орсон гарт бус, дагзны араар орж байгаа гарт анхаарлаа хандуулах нь чухал.




Өрсөлдөгч этгээд хөлөө нурууны араар чагталж хамгаалсан үед хэрхэн давж гарах


Өрсөлдөгч этгээд дээр гараад суусан үед хэрхэн хамгаалах


Хөлд өчих, түүнээс хамгаалах

Анхаарах зүйл:

- хөлийн эрээн булчингийн өсгийтэй холбогдсон шөрмөсийг хавчиж өчих үед өрсөлдөгч рүүгээ ойртон сууж, хөлөө нугална. Залгуулаад хөлөө суга руу нь жийж (хөлөө татаж болохгүй), хөлийн эрхий хурууг өрсөлдөгчийнхөө дал руу бус, эсрэгээр гадагш харуулж хөлөө эргүүлнэ;
- хөлд өчихийн тулд өөрийн хөлийг өрсөлдөгчийнхөө хөл дээгүүр давуулсан байх шаардлагатай байдаг. Тийм учраас хөлд өчихөөс хамгаалж байгаа бол өрсөлдөгчийнхөө давуулсан хөлийг буцаагаад авч хаях хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчийнхөө хоёр хөлийг аль болох салангид байлгана.


Гарт татах, түүнээс хамгаалах


Анхаарах зүйл:

- гарт татаж байгаа үед өрсөлдөгчийнхөө гарыг шуунаас нь атгаж барина, ингэхдээ эрхий хурууг нь дээш харуулна.


Эгц урдаас гар түгжиж боох

Анхаарах зүйл:

- өрсөлдөгчийнхөө эрүүн доогуур гараа оруулахдаа толгойг нь өөрийнхөө толгойгоор цааш түлхэж, зай гаргаж өгнө;
- өрсөлдөгчийнхөө эрүүн доогуур гараа оруулсныхаа дараа сарвуугаа атгаж, нударгаараа хоолойг нь шахна.

No comments:

Post a Comment