Кейко Фүкүда 98 насандаа жүдо бөхийн хар бүсний 10-р зэрэг шагнуулж, жүдод хүрч болох ноён оргилд хүрлээ. Хатагтай Фүкүда нь жүдогийн 10 зэрэг бүхий хар бүсний өдгөө амьд байгаа дөрвөн хүний нэг бөгөөд эмэгтэйгээс цорын ганц нь ажээ. Тэрбээр жүдо бөхийг үндэслэгч Агуу их мастер Жигоро Каногийн сүүлчийн амьд шавь юм.
Фүкүда гуай насны эрхээр хагас суумгай болсон хэдий ч одоо хэрнэ хичээл заадаг гэнэ шүү.

No comments:
Post a Comment