2011/08/12

Шакилл О'Нил сагсан бөмбөгчдөөс хэн хэнтэй нударга зөрүүлэхийг хүсдгээ дуулгалаа

Өнгөрөгч сарын 3-нд зодог тайлсан NBA (Үндэсний Сагсан бөмбөгийн Нэгдсэн Холбоо)-ны тоглогч асан Шакилл О'Нил үнэнхүү холимог тулааны хорхойтон гэдгээрээ зартай билээ. 2006 онд тэрээр Рэнди Күтүрийг хамгийн их дэмждэг, дуртай тамирчнаараа нэрлэж, харин 2009 оны 6-р сард Солонгосын үлэмж биетэн Хон Ман Чойг халз тулаанд дуудаж байсан юм.


О'Нил саяхан Inside MMA нэвтрүүлэгт оролцохдоо NBA-ний тоглогчдоос ММА дүрмээр хэн хэнтэй нударга зөрүүлэхийг хүсч байгаагаа дуулгажээ. Шакилын "хар данс"-анд хэн хэн орсныг доорх бичлэгээс үзнэ үү.

No comments:

Post a Comment