2011/08/12

Шэйн Карвин: Фёдортой цуг бэлтгэл хийж үзмээр байна

UFC холбооны хүнд жингийн түр аварга асан Америк улсын 36 настай тамирчин Шэйн Карвин холимог тулааны орос домог Фёдор Емельяненкотой бэлтгэл хийх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийллээ.


"Фёдортой цуг бэлтгэл хийж үзмээр байна. Өнөөдрийн хувьд Фёдор миний адил хүлээлтийн байдалд байгаа, би түүнийг урьж цуг бэлтгэл хиймээр байна, эсхүл би өөрөө ч Оросд очиж болох юм. Би түүнийг хүнийх нь ч хувьд, тамирчных нь ч хувьд маш их хүндэлдэг. Миний бодлоор, бид хоёр хамтарч бэлтгэл хийвэл хэн хэнд нь тустай юм."

Дашрамд сонирхуулахад, ноднин жилийн 6-р сард Фёдор Емельяненко карьер дахь анхны ялагдлаа Фабрисио Вердүмээс хүлээснийх нь дараа, Шэйн Карвин Старый Осколд очиж "Сүүлчийн Эзэн Хаан"-тай бэлтгэл хийх хүсэлтээ илэрхийлж байсан юм. Гэвч Емельяненкогийн зүгээс хариуд нь ямар нэг нааштай алхам хийгээгүй юм.

No comments:

Post a Comment