2011/08/13

Рикардо Арона Бразилд тулалдахад бэлэн

Бразил улсын 33 настай тамирчин "Бразилийн Бар" хочит Рикардо Арона удтал завсарласны эцэст энэ ондоо багтаад тэмцээнд орж магадгүй болоод байна. PRIDE холбооны ахмад тамирчин тэрээр, 2009 онд Марвин Ийстмантай хийсэн тулаанд гэмтээсэн өвдөг нь гүйцэд эдгэсэн, энэ ондоо багтааж тулаан хийх бодолтой байгаагаа TATAME.com-д хэллээ.


"Гүйцэд бэлэн болохоороо тэмцээнд ормоор байна. Бразилд тун бага хөлс төлдөг, гэвч эндээ тулаан хийж эхлээд, дараа нь гадаадад гарч өрсөлдөхийг зорино."

Аль нэг холбоотой гэрээ байгуулахын урьдаар Арона төрөлх Нитерой хотод барьж байгаа спорт цогцолбороо барьж гүйцээнэ гэлээ.

"Физик эмчилгээ болон бэлтгэлийн танхимуудыг барьж дуусгачихаад тоног төхөөрөмж суурилуулна. Спорт цогцолбороо барьж дуусгасныхаа дараа тулааны карьертаа гол анхаарлаа төвлөрүүлэх болно."

No comments:

Post a Comment