2008 оны Бээжингийн Олимпийн жүдо бөхийн хүрэл медальт Америк улсын 24 настай тамирчин Ронда Роуси өнөөдөр АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болсон Strikeforce Challengers 18 тэмцээнд Америк улсын 30 настай тамирчин Сара Д'Алелиотой учирч, тэмцээний 1-р үеийн 25 дахь секундад гарт татаж өчих мэхээр яллаа.
Ронда Роуси холимог тулааны сонирхогчийн рингэнд гурав, мэргэжлийн рингэнд мөн (өнөөдрийн тэмцээнийг оролцуулаад) гурав тулалдсан ба бүх зургаан учраагаа нэг минут хүрэхгүй хугацаанд гарт татаж өчих мэхээр буулган авчээ.
Жич: Энэ тулаанд Сара Д'Алелио алга ташаагүй ч, өвдөлтөөсөө болж чангаар дуу алдсаныг нь дэвжээний шүүгч Стив Мазагатти бууж өгч буйн дохио гэж үзэж, тулааныг зогсоожээ.

Энэ тулааныг зогсоогоогүй байсан ч Сара гарцаагүй өчүүлж ялагдах байдалд орсон байгаа юм биш үү?
ReplyDeletehttp://www.youtube.com/watch?v=ZacDTXaT1Zc
ReplyDelete