Тэмцээний шилдэг нокаутын шагналыг Витор Бэлфорт, тэмцээний шилдэг тулааны шагналыг Рашад Эванс, Тито Ортиз нар тус тус хүртжээ. Өчих/боох мэхээр ялсан тохиолдол гараагүй тул шагнал хөлс тараах ажил үүгээр дууслаа гэж бодтол, Браян Эберсол мөн шагнал мөнгө авах эзнээр тодроодохов. Браян Эберсолыг, дэндүү гэмээр богино шуудаг өмсч гарч ирсэн Дэннис Холлмэнийг ялсанд нь ийнхүү шагнасан ажээ.
Дана Уайт Холлмэний тухайд:
"Манай зарим тамирчид урмыг маань ер бодохгүй юм. Түүнийг тийм байдалтай нь найман өнцөгтөд яаж оруулсан юм бол оо? Байгууллагынхаа өмнөөс би өнөөдрийнх шиг ингэж их ичиж байсангүй" гэжээ.
Дэннис Холлмэн
Хожуухан нь Дана, Холлмэнийх шиг шуудагтай тэмцээнд орохыг бүрмөсөн хориглох шийдвэр гаргажээ.


No comments:
Post a Comment