WBO/IBF/WBA холбоодын супер хүнд жингийн аварга Украйн улсын 35 настай боксчин Владимир Кличко германы SportBild-д өгсөн ярилцлагадаа 2016 онд Бразилийн нийслэл Рио де Жайнейрод болох Олимпийн Наадамд оролцох бодолгүй байгаагаа хэллээ. Тэрээр:
"Би 1996 оны Атлантын Наадамд алтан медалийн эзэн болсон хүн. Олимпийн аварга гэдэг бол үүрдийн цол, тийм учраас Олимпод дахин орох бодол алга."
Дашрамд сануулахад, мэргэжлийн боксчдыг 2016 оноос эхэлж Олимпийн Наадамд оролцох эрхийг нээж өгөх шийдвэр гаргасан тухай AIBA холбооны ерөнийлөгч Вү Чин Куо түрүү 7 хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ. Владимир Кличко Олимпт оролцохгүй гэсэн ч AIBA-гийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэв:
"Мэргэжлийн боксчид Олимпийн Наадамд оролцох эрхтэй болно гэдэг нь сайн хэрэг. Мэргэжлийн гольфын тоглогчдыг Олимпт орохыг нь зөвшөөрөх гэж байгаа гэсэн, мэргэжлийн боксчдод ч гэсэн энэ эрхийг нь нээгээд өгөхөд буруудах зүйлгүй" гэжээ.

No comments:
Post a Comment