Фёдор Емельяненко дахин Strikeforce-оос зохиох тэмцээнд оролцохгүй гэдэг нь Showtime ТВ-ийн эфирт дахиж гарахгүй гэсэн үг биш гэнэ. M-1 Global холбооны гүйцэтгэх захирал Евгений Коганы мэдэгдэж буйгаар, Фёдор Емельяненко Showtime ТВ-тэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд Strikeforce-ын тэмцээнд оролцдог байсан (Showtime нь Strikeforce-ын тэмцээнийг дамжуулах эрхтэй юм. Орчуулагчийн тодр.) бөгөөд Zuffa-тай хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй ажээ.
"Фёдор Showtime-тай гэрээтэй байгаа. Тэрээр Showtime-ын тулаанч, Showtime ТВ болоод Фёдор, түүний багийнхан хоорондын харилцаа маш сайхан уур амьсгалтай."
"Тэр бямба гаригийн үдэш үзэгчид холимог тулааны нэн шинэ түүхэн дэх домогт хоёр тамирчны тааварлахын аргагүй, торгон агшнаар дүүрэн тулааныг үзсэн. Бид Хэндод баяр хүргэхийн сацуу даага нэхэх тулаан хийхэд нээлттэй байгаагаа хэлье" гэлээ.
M-1 Global нь Showtime-тай гэрээтэй бөгөөд өөрийн зохиодог тэмцээнүүдээ АНУ-ад уг телевизээр дамжуулж цацдаг юм. Фёдор Емельяненкогийн төлөөлөгчид өөрийн байгуулагаас зохиох тэмцээний хүрээнд Хэндерсонтой даага нэхэх тулааныг зохион байгуулж, Showtime-аар цацах төлөвлөгөө боловсруулж байгаа нь хэр биелэх магадлалтай бол?
Хэндерсоны тухай Дана Уайтын: "Дэн Хэндерсонтой хийх яриа бий. Энэ үзээрийн муухай царайтай хөгшин эрийн ирээдүйн талаар өөртэй нь сууж ярилцах хэрэгтэй. Би түүнд 'хөөе, царай муут аа, ярих юм байна, бэлэн үү?' гэж sms-зурвас бичихэд 'хэзээд бэлэн, цүдгэр ээ' гэж хариу бичсэн" гэж хэлснийг авч үзвэл, Zuffa Дэнийг UFC-д авах, эсхүл Strikeforce дахь гэрээг нь сунгах бололтой.

No comments:
Post a Comment