Өнгөрөгч долоо хоногийн гол үйл явдал - "Фёдор - Хэндо" тулааныг шүүсэн Хэрб Динийг ММА сонирхогчид цагаа олж хөндлөнгөөс оролцсон эсэх талаар маргасаар байгаа билээ. Холимог тулааны спорт дахь дэвжээний шилдэг шүүгчдийн нэгд тооцогддог Хэрб Дин тулааныг зогсоох шийдвэрийнхээ тухайд MMAJunkie.com сайтад өгсөн ярилцлагадаа:
"Тамирчдын нэг нь нүүрээрээ доош харж уначихаад дээрээсээ цохиулсаар байгаа бол би тулааныг зогсоох үүрэгтэй. Би хэр удаан үргэлжлэхийг хараад зогсоод байж болохгүй."
"Тамирчин биеэ хамгаалах чадвараа алдсан л бол тулааныг зогсоодог. Намайг хөндлөнгөөс оролцож салгахад Фёдор сэргэлт авсан, тэглээ гээд тулааныг шинээр эхлүүлж болохгүй. Дэн түүнийг үргэлжлүүлэн цохиод байх шинжтэй байсан. Би Дэнд гар хүрч холдуулсан л бол тулаан дууссан гэсэн үг."
"Фёдор босох үедээ тэнцвэрээ алдахад нь би түшиж өгсөн, тэрээр хөдөлгөөнөө бүрэн хянаж чадахгүй байсан... Ухаан нь балартаж биеэ хамгаалах чадвараа алдсан тамирчинг илүү хүнд гэмтэхээс нь сэргийлж дэвжээний шүүгч гэж хүн ажилладаг юм шүү дээ" гэжээ.

Хэхэ. Ёстой часхийсэн хариулт өгсөн байна!!!
ReplyDelete