THE REEM SEASON 2 EPISODE 5: VICTORY WITH A TWIST from THE REEM on Vimeo.
Дашрамд дуулгахад, Strikeforce холбооны зохиож байгаа хүнд жингийн дэлхийн гран при тэмцээний дараагийн шатыг ирэх 9-р сарын 10-нд болохоор наашлуулахад, уг холбооны хүнд жингийн аварга Оверим, тулаанд сайтар бэлтгэхэд хийгээд хөлийн чигчий хуруу болон хавирганы гэмтэлээ эдгээхэд хугацаа хангалгүй гэсэн тайлбар хийж тэмцээд оролцохоос татгалзсан билээ. Оверим шөвгийн дөрвийн тулаанд Бразилийн тамирчин Антонио Силватай учрах байсан юм. Strikeforce нь UFC-г эзэмшдэг Zuffaa LLC компаний өмч болсон энэ үед холбооны шинэ эзэд нь Оверимд хатуу ханджээ: тэд түүнтэй гэрээгээ цуцалж, оронд нь гран при тэмцээний нөөц тулаанд оролцож байсан Америкийн 32 настай тамирчин Дэниэл Кормьерийг Антонио Силватай тулалдуулах боллоо.
Дэниэл Кормьер өнгөрөгч 6-р сарын 18-нд хийсэн сүүлийн тулаандаа тактикийн барилдааны мастер Жэфф Монсонг шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялсан юм.
No comments:
Post a Comment