2011/08/02
Энэ өдрийн мэх: Үсрээд хөл гурвалжилж боох
Анхаарах зүйл:
- өрсөлдөгчийнхөө гараас атгасан барьцыг өвдгөөрөө цохиж хална (ингэснээр нэг хөлөө мөрөн дээр нь саадгүй гаргах нөхцөл бүрдэнэ);
- өрсөлдөгчийнхөө шилнээс атгасан гараа нуруугаараа газар хүрэх хүртэл тавьж болохгүй;
- хөл гурвалжилж түгжих үйлдлийг өрсөлдөгчийнхөө нурууны ард хоёр хөлөө чагталж газар унасны дараа хийнэ;
- хөлөө гурвалжлан түгжиж, боох үйлдэл эхэлсэн үед өрсөлдөгч этгээд сөхөрч унаагүй, хоёр хөл дээрээ зогсож байгаа үед өөрийг чинь өргөж газар савах аюултай байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд өрсөлдөгчийнхөө нэг хөлийг гараа дотроос нь оруулж тэвэрнэ (хөлийг нь тэвэрсэн уг гараараа "гурвалжинд" орсон гарыг шуунаас нь давхар барьж болно).
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment