2011/07/07

Чел Соннен ээлжит удаагаа дөвчигнөв

Холимог тулааны спортод хэл амтайгаараа зартай АНУ-ын тамирчин 34 настай Чел Соннен Бразилийн тамирчид руу ээлжит уудаа агсамналаа. Тэрээр:


"Вандерлей миний шүдийг тоолно гэв үү? Тэрээр намайг заналхийлж байгаа юм биз дээ? Би бол америк гангстер, чи бол Бразилийн цагаач! Надтай нэгийгээ үзмээр байна уу? Намайг сүрдүүлж байгаа юм уу? Вандерлей Бразил улсынхаа төлөө тулалддаг гэж ярьдаг нь үнэхээр инээдтэй. Түүнийг Бразилд тоож харах хүн байхгүй. Вандерлей, чи Бразилиас дөрвөсөн биз дээ? Одоо чи АНУ-ад татвараа төлдөг болсон. Чи АНУ-ад бизнесээ эхлүүлсэн. Хүүхдүүдээ америк сургуульд сургаж байгаа. Чи америк ажилчдыг хөлсөлдөг. Чамайг америк компани саятан болгосон. Бразилдаа тийм л хайртай юм бол юугаа хийж наашаа ирсэн юм? Тэр муу шалтгааныг нь хэлдэггүй ч бразилчууд мэднэ ээ. Энэ бүхэн томоос том худал, Андерсон Силва мэтийн португалиар ярьдаг залуус ингэдэг юм: "Бид америкжаагүй, бид англи хэл сурдаггүй" гэлцдэг, тэгсэн мөртлөө бизнес хийх болохоороо бүгдийг англи хэлээр хийдэг. Тэд Таны мөнгийг, Mastercard-ын чинь хамт авдаг юм ш дээ. Тэгэхдээ, бичлэгт орох болохоороо дүр эсгэж, англи хэл сурах зав байхгүй юм шиг харагдахыг хичээдэг, энэ бүхэн бол худлаа. Энэ муусайн бразилчууд бүгд худалч новш!"

Чел соннен өмнө нь Бразил тамирчдын тухайд нэг бус удаа зүй бус үг урсгахад нь Вандерлей Силва, ингэж хамаагүй ярьж байгаад шүдний эмнэлгийн үйлчлүүлэгч болов доо гэж жичдээ анхаруулж байжээ. Вандерлей АНУ-ад гэр бүлээрээ нүүж ирээд өөрийн Vand Team клубыг нээж, үйл хэргээ амжиллттай явуулж байгаа юм. Харин Андерсон Силвагийн тухайд бол, тэрээр өөрийгөө англи хэлдээ тааруу гэдэг бөгөөд англи хэлээр ярилцлага өгдөггүй, гэрээний бүх хэлэлцээрийг менежерээрээ дамжуулж хийдэг юм.

"Хөөе, Вандерлей, чихэнд чинь чимэг болсон хэдэн үг хэлье. Би шөнө цахилгаан таслаад гэрт чиь яваад орно доо. Би Soldier Of Fortune сэтгүүлээс худалдаж авсан шөнийн харааны хэрэгслээ зүүгээд ороод ирэхэд, чи миний шатаар өгсөх хөлийн чимээг сонсоно. Дараа нь унтлаганы өрөөний хаалгыг чинь эвдэх чимээг сонсоод, фото аппаратын гялбааг харах болно. Би чамайг ах дүү Ногейра нартай нэг оронд жиү-жицү хийж байгаа зургийг чинь авч www.БразилийнТэнэгүүд.com сайтад байршуулчихъя, гайгүй" гэж дөвчигнөжээ.


Чел Соннен нодлингийн 8-р сард UFC холбооны аваргын цолыг горилж Андерсон Силватай илүүрхэн тулалдсан ч, сүүлчийн 5-р үед боох мэхээр ялагдсан юм. Удалгүй түүний өгсөн шээсний сорьцоос сэргээш хэрэглэсэн нь илэрч, тэмцээнд оролцох эрхээ хагас жилээр хасуулжээ. Тэрээр мэргэжлийн тулаанчаасаа гадна үл хөдлөх хөрөнгийн худалдаачны бизнес эрхэлдэг байсан бөгөөд, энэ оны эхэнд мөнгө угаасан булхай нь илэрч шүүхээс хоёр жилийн ял сонссон ч хэргээ хүлээж, гэмшсэн тул хорих ялыг нь тэнссэн юм. Соннен тэмцээнд орох эрхээ сэргээж чадвал UFC 136 тэмцээнд Брайан Стэннтэй оноолт тааруулж болох талаар UFC-ийн удирдлагаас мэдэгджээ. Чел Соннен мэргэжлийн рингэнд 37 тулалдаж, 25 ялж, 11 ялагдаж, 1 тэнцсэн бөгөөд нийт 11 ялагдлынхаа 8-ыг өчих, боох мэхээр хүлээсэн болохоор бразилчуудад болон бразил жиү-жицүд дургүй байдаг бололтой.

1 comment:

  1. waxaxa laitai heruulch baagii yumaa gehdee ter suuld helsen untlagiin uruund ordog hoshignol eleg hushuuluu kkk....

    ReplyDelete