Гараагаа хамт Бразилийн Chute Boxe клубаас эхэлж, одоо ч Kings MMA клубт нэгэн дээвэр доор бэлтгэлээ цуг хийдэг Маурисио Руа, анд Вандерлей Силвагийн ялагдал, мөн өөрийг нь халз тулаанд дуудсан Тито Ортиз нарын тухайд ТАТАМЕ-гийн тавьсан цөөн хэдэн асуултад хариулжээ.
"Тэмцээн Лас Вегаст болсон, би эндээ Сан Диегод үлдэж хоцорсон болохоор тулааныг үзээгүй, гэвч нокаутаар ямар амархан ялагдсаныг нь сонсоод урам хугарсан. Одоо яая гэхэв, спорт өрсөлдөөнд тийм юм болдгоос л хойно."
"Вандерлей бэлтгэлээ сайн базаасан, маш их догдолж, эрмэлзэл дүүрэн явсан..."
Мурило Руа, Вандерлей Силва, Маурисио Руа
UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт, Вандерлейг зодог тайлвал зохино гэж хэлсний тухайд тэрээр:
"Шийдвэрийг тамирчин хүн өөрөө гаргах ёстой. Хүн бүрийн бодол адилгүй, өөрийн бодол өөртөө л зөв."
Сүүлийн хэдэн жилд амжилт гаргалгүй, холбооноосоо хөөгдөх дөхөөд байсан Тито Ортиз дээрх тэмцээнд учраа Райан Бэйдерийг толгой уургалаж боох мэхээр ядах юмгүй буулган авч олныг баясгасан. Тэрээр удалгүй UFC Rio тэмцээнд учрах Маурисио Руа, Форрест Гриффин нарын дийлсэнтэй нь тулалдах бодлоо илэрхийлсэн билээ. Руагаас энэ тухайд юу бодож байгааг нь асуухад:
"Намайг тулаанд дуудсан гэсэн. Тито өмнөх Тито шигээ эргэн ирсэн, тэрээр анхаарал, хүндэтгэл хүртэх эрхтэй хүн, энэ спортод урт удаан замыг туулсан тамирчин. Титотой учирвал сайхан тулаан болно, гэхдээ одоохондоо би анхаарлаа зөвхөн Форрестэд л төвлөрүүлээд байгаа" гэжээ.

No comments:
Post a Comment