2011/07/07

Киев хотод болсон ах дүү Кличко нарын хэвлэлийн бага хурал

Иймэрхүү хэвлэлийн хурал Киевт урьд өмнө нь болж байгаагүй байх. Ах дүү хоёр Кличко уг арга хэмжээг өөрсдөө зохион байгуулж, Украйн болон дэлхийн бусад улс орноос хүрэлцэн ирсэн 120 гаруй сурвалжлагч нарт аваргын зугаан бүсээ үзүүллээ. Хэвлэлийн бага хурал дээр нэгэн сурвалжлагч бүсгүй Владимирт зориулж "Володя, чи миний баатар!" гэдэг дуу дуулж үзүүлсэн бол залуу уран барималч Владимир Журавель, Кличко нарт ах дүү хоёрыг аваргын бүх бүсээ бариад зогсч байгаагаар дүрсэлсэн гантиган суурьтай хүрэл баримлыг дурсгав. Хамгийн сонирхолтой нь дүү Кличкогийн амьдаа болох Журавель нь уг баримлыг Владимир, Хэй нарыг тулалдахаас өмнө урлаж дуусгасан байсан нь Владимирын ялалтад баттай итгэж байсных гэхээс өөр тайлбар үгүй биз ээ.


Хамбург хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр ах дүү хоёр "хураасан ургац"-аа анх үзүүлэхдээ, нэгэн шинэ мөрөөдлийнхөө тухай цухуйлгасан билээ. Киевт тэр мөрөөдөл нь юу болохыг нийтэд тодорхой зарласан юм. Ах дүү хоёр Украйн улсад тэмцээн зохион байгуулж, оролцохыг дараагийн зорилгоо болгожээ. Владимир Кличко: "өргөтгөж засварласан "Олимпийский" Спорт цогцолборт тийм хэмжээний арга хэмжээ зохиоход тохирно. Ааль 1998 онд Киевт хийсэн анхны тулаан маань миний хүссэнээр болж өнгөрөөгүй. Түүхийг жаахан засварлаж өөрчлөх цаг нь болж" хэмээжээ.


Владимир Кличко, Дэвид Хэй нарын тулааны шууд дамжуулгыг 150 оронд 500 орчим сая хүн үзжээ. Өнгөрсөн тулаанд, Владимирын аваргын бүсний нэгийг Киевын хөл бөмбөгийн "Динамо" клубын ерөнхийлөгчийн охин Марина Суркис гартаа барьж гаргаж ирсэн юм. Энэ тухайд Виталий Кличко: "Бүс гаргах эрхийг манай Сангийн дуудлага худалдаанаар үнэ хаялцуулж худалдаж авсан Маринад бид маш их талархаж байгаагаа илэрхийлье. Тэрхүү гала үдэшлэгийн үеэр олсон бүх орлого "Амжилтанд хүргэх гараа" төслийн хүрээнд, орон даяар Хүүхдийн спорт сургуулиудыг засахад зарцуулагдах юм" гэлээ.


Ирэх 19-нд Виталий 40 насныхаа ойтой золгох билээ. Энэ өдөр, ирэх 9-р сарын 10-нд Польш улсын Вроцлав хотод болохоор товлогдоод байгаа Виталий Кличко, Томаш Адамек нарын хооронд болох тулааныг угтаж Нью Йоркт хэвлэлийн бага хурал болох ажээ. Уг тэмцээн Евро-2012 Stadion Miejski цэнгэлдэх төвд болохоор товлогдоод байгаа ч, уг стадионыг ашиглалтанд шилжүүлэн өгч хараахан амжаагүй байгаа юм, гэсэн хэдий ч одоогийн байдлаар 30 мянган тасалбар зарагдаад байгаа ажээ.

No comments:

Post a Comment