Ирэх 7-р сарын 9-нд болох Jewels 15th Ring тэмцээнд, жингийн ангиллаас үл хаамарах дэлхийн шилдэг эмэгтэй тулаанчдын нэг Япон улсын тамирчин 37 настай Мегүми Фүжи, мөн Япон улсын тамирчин 27 настай Мика Наганотой тулалдахаар боллоо. Тулаан 115 фунтын (52,1 кг) жинд болох ба энэ нь уг хоёр тамирчны даага нэхэх тулаан аж. 2007 онд болсон анхны тулаанд Мегүми Фүжи Мика Наганог хөл гурвалжилж боох мэхээр ялж байжээ.
Мегүми Фүжи, Мика Нагано
Дашрамд дуулгахад, Токио хотод болох энэ тэмцээнд манай улсын тамирчин 26 настай Эрдэнэбилэгийн Болормаа 32 настай Хироко Яманакатай тулалдах юм.

No comments:
Post a Comment