Эмэгтэйчүүдийн холимог тулааны нүүр царай гэгддэг АНУ-ын тамирчин Жина Караногийн эмгэг оньсого хэвээр үлдлээ.
Жина Карано
Өнгөрөгч шөнө Strikeforce холбооны ерөнхийлөгч Жинагийн багийнхнаас үүрэн телефон утсаар явуулсан дараах зурвасыг хүлээн авчээ:
"Жинагийн бие эмнэлгийн тусламж авснаас хойш сайжирсан. Одоо тэрээр бэлтгэлдээ аль болох түргэхэн эргэж орох бодолтой байгаа. Жина (Грэг) Жексоны дасгалжуулах баг, Strikeforce холбоо болон шүтэн бишрэгчдэдээ гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн".
Дашрамд сануулахад, Жина Карано өнгөрсөн амралтын өдөр болсон Strikeforce: Overeem vs. Werdum тэмцээнд Сара Д'Алелиотой тулалдах байсан юм. Албан ёсны тайлбараар, Жинаг хувийн эмч нь одоогоор тодорхойгүй байгаа шалтгаанаар тэмцээнд оролцохыг хориглосон гэгдэж байгаа ч эмэгтэй ММА-н нүүр царайд чухам юу тохиолдсон нь тодорхойгүй үлдлээ.

No comments:
Post a Comment