2011/06/20

Алистар Оверим: Фабрисио ичих ёстой

АНУ-ын Техас мужийн Далаас хотноо болж өнгөрсөн Strikeforce - Overeem vs. Werdum тэмцээний гол тулаанд ялалт байгуулсан Нидерланд улсын тамирчин 31 настай Алистар Оверим өнгөрсөн тулааныхаа тухайд:



"Би тулаанд ялсан ч гэлээ, сэтгэл дундуур байна. Би шүтэн бишрэгчдэдээ амласан зүйлээ харуулж чадсангүй. Би үзүүштэй сайхан тулаан үзүүлэх дуртай, гэвч энэ орой тийм юм болсонгүй. Танго бүжиглэхэд хоёр хүн шаардлагатай байдаг, үнэхээр урам алга, Фабрисио өөрийнхөө үзүүлсэн тулаандаа ичвэл зохино. Өнгөрсөн тулааныг эргээд харахад, түүнд тулалдах бодол байгаагүй шиг ээ, үргэлж л зайлсхийгээд байсан. Гэвч би ч гэлээ түүнийг гүйцээж, тулааныг хугацаанаас өмнө дуусгаж чадсангүй.
Тэр намайг нам цохихоор хүчтэй цохиогүй, намайг хэвтээ тулаанд татаж оруулах гэж л ойртож цохиж байсан, гэсэн ч оролдлогууд нь бүтэлгүйтсэн... Тэгэхлээр, би одоо юу гэхэв дээ? Тэр их ядарсан л даа. Эхэндээ, хэвтээ байдалд доор орсон байхдаа тэр хоёр хөлөө миний нурууны ард чагтлаж түгжихгүй байсан болохоор би хөл дээрээ босоход дөхөм байсан, намайг босоход тэр дагаад босоод байсан. Харин цуцаад эхлэнгүүтээ хөлөө нурууны ард чагтаж түгжчихээд, намайг босголгүй миний хөдөлгөөнийг хориод эхэлсэн. Фабрисио өнөөдрийн хувьд холимог тулааны спортод байгаа шилдэг тактикийн барилдаантай тамирчин. Тэр бразил жиү-жицүгийн хар бүстэй... Гэвч би тулаанд түүнээс ихийг хүлээж байлаа..."
гэлээ

No comments:

Post a Comment