Өчигдөр Польш улсын Варшав хотод болсон мэргэжлийн холимог тулааны KSW 16 тэмцээний гол тулаанд Дэлхийн хамгийн хүчтэй хүн (World's Strongest Man) тэмцээний таван удаагийн аварга, Польш улсын тамирчин 34 настай Мариуш Пузяновски Англи улсын тамирчин 32 настай Жэймс Томпсонд тэмцээний 2-р үед гар холбож боох мэхээр ялагджээ. Ийнхүү Мариуш мэргэжлийн холимог тулааны рингэнд таван тулаан хийснээс гурав ялж, хоёр ялагдаад байна.
Мариуш Пузяновски
Мариуш Пузяновски - Жэймс Топсон
Тэмцээний хоёр дахь гол тулаанд KSW холбооны дунд жингийн аварга, чечен гаралтай Польш улсын тамирчин 30 настай Мамед Халидов 2000 оны Сиднейн Олимпийн сонгомол барилдааны мөнгөн медальт, АНУ-ын тамирчин 41 настай Мэтт Линдлэндийг тэмцээний 1-р үед толгой уургалаж боох мэхээр ялжээ.
Мамед Халидов - Мэтт Линдлэнд

No comments:
Post a Comment