Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Крылатское спорт цогцолборт болсон Хоёр гүрний тулаан (Битва двух империй) мэргэжлийн боксын тэмцээний гол тулаанд Оросын өсөх ирээдүйтэй боксчин 31 настай Денис Лебедев 1988 оны Олимпийн мөнгөн медальт, WBC, WBA, IBF, IBO, NABF, WBF, IBA холбоодын аварга асан, цагтаа жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг боксчинд тооцогддог байсан АНУ-ын тамирчин 42 настай Рой Жонс Жүниорыг тэмцээний хамгийн сүүлийн буюу 10-р үе дуусахаас 12 секундын өмнө нокаутаар ялжээ.
Рой Жонс, Денис Лебедев нар
Дашрамд сонирхуулахад, Лебедевийг Жонстой хийсэн энэ тулаанд мэргэжлийн боксын үнэмлэхүй аварга, Орос-Канадын боксчин асан Константин Дзү дасгалжуулсан бөгөөд, зарим нэг спарринг тулаанд холимог тулааны домог Фёдор Емельяненко бэлтгэл хангангчаар нь оролцсон юм.

No comments:
Post a Comment