2011.05.14-нд Япон улсын нийслэл Токио хотод болсон Jewels 13th ring тэмцээнд манай улсын тамирчин Есүй хэмээх Эрдэнэбилэгийн Болормаа Япон улсын тамирчин Чиса Ёнезаваг тэмцээний 1-р үед техникийн нокаутаар ялжээ. http://mixfighter.blogspot.com/ өмнө мэдээлж байснаар Болормаа Англи улсын тамирчин Дэниэлл Весттэй тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин нь өөрчлөгдөж, оронд нь Ёнезава тулалдсан юм байна.
Есүй хочит Болормаа
Тулааны явцад Ёнезава Болормааг унагаах олон оролдлого хийсэн ч манай тамирчин сайн хамгаалахын сацуу, гарын угсраа цохилтоор өрсөлдөгчөө бөмбөгдөж өгөв. Болормаа илүүрхсэний дүнд Ёнезавагийн зүүн нүдний орчимд цусан хураа үүсч, битүү таглараад, нүүрний арьс нь язарчээ. Дэвжээний шүүгч Ёшинори Умеки тэмцээнийг хоёр удаа зогсоож Чиса Ёнезаваг эмчид үзүүлсэн ч тулаан 1-р үе дуустал үргэлжлэв. Завсарлагаанаар Ёнезаваг эмч гурав дахиа үзэхдээ тамирчин авсан бэртлийнхээ улмаас тулааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, ялалтыг манай тамирчинд өглөө.
Jewels 13th ring тэмцээний дүн
1. Садаэ Сузумура Анна Сайто-г 2-р үед техникийн өчих мэх (гарт татах)-ээр;
2. Юкико Сэки Юка Окумура-г 2 үе тулалдаж шүүгчдийн зөрүүтэй саналаар;
3. Мегүми Мориока Асами Хига-г 2 үе тулалдаж шүүгчдийн нэгдсэн саналаар;
4. Эрдэнэбилэгийн Болормаа Чиса Ёнезава-г 1-р үед техникийн нокаут (эмч зогсоосон)-аар тус тус ялжээ.
Болормаагийн тулааны фото сурвалжлага
Nuhur ni (hervee nuhurtei bol) esvel nz zaluu ni ene busgui ruu yadaj muuhai ch harj chaddaggui bh daa hehehe... iim hund sportoor hicheellej bgaa emegtei huniig hundelvees zohino. Ushuu ih amjilt gargaarai, bas nuurendee ali boloh baga tsohiulahiig bodooroi
ReplyDeleteБолормаа NTV-гээр ням гаригт гардаг нэр нь юу билээ дээ, нэг ток шоуд оролцохдоо найз залуу байхгүй гэсэн. Ямар спортоор хичээллэдэгийг нь мэдчихээд, залуучууд зайгаа авдаг байх л даа, хе-хе.
ReplyDelete