Холимог тулааны спортод хөл тавьсан Бразил жиү-жицү бөхийн мастеруудыг үргэлжлүүлэн танилцуулъя. Өмнөх хэсгийг энд дарж үзнэ үү.
Витор Рибейро
Нас: 32
Иргэншил: Бразил
Өндөр: 173 см
Жин: 70 кг
Хоч: Шаолин
БЖЖ бөхийн цол хэргэм: Бразилийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга
Шаолин Япон, АНУ болон Англид олон тулаан хйиж Shooto хийгээд Cage Rage холбоодын аварга болж байсан. K-1 HERO’s гран при тэмцээний финалд хүрч, шувтрагын тулаанд Гесиас Кавалкантэд ялагдсан. Нодлин Strikeforce-д хоёр тулаан хийж хоюуланд нь ялагдсанаар чансаа нь буураад байгаа.
Хийсэн тулааны тоо: 25
Ялсан хувь: 80%
Томоохон ялалт: Ёаким Хансен, Тацуя Каважири, Мицухиро Ишида
ММА цол: Shooto холбооны хагас дунд жингийн аварга асан, Cage Rage холбооны хөнгөн жингийн аварга асан
ММА статус: идэвхтэй
Рожер Грэйси
Нас: 29
Иргэншил: Бразил
Өндөр: 193 см
Жин: 93 кг
БЖЖ бөхийн цол хэргэм: Бразилийн хошой аварга, Европ тивийн хошой аварга, АНУ-ын таван удаагийн аварга, дэлхийн 14 удаагийн аварга, ADCC холбооны хошой аварга, ADCC холбооны супер барилдааны ялагч
БЖЖ бөхийн түүхэн дэх шилдэг тамирчин хэмээн тооцогддог тэрээр сүүлийн 11 жилд өчих/боох мэхээр ялагдаагүй. Түүний ММА карьер дөнгөж эхлэх шатандаа байгаа юм.
Хийсэн тулааны тоо: 4
Ялсан хувь: 100%
Томоохон ялалт: Кэвин Рэндлман
ММА цол хэргэм: байхгүй
ММА статус: идэвхтэй
Марио Спэрри
Нас: 44
Иргэншил: Бразил
Өндөр: 188 см
Жин: 100 кг
Хоч: Зэн Машин (The Zen Machine)
БЖЖ бөхийн цол хэргэм: дэлхийн гурван удаагийн аварга, ADCC холбооны хошой аварга, ADCC холбооны супер барилдааны хошой ялагч
Марио ММА-д 12 жил тулалдсан ч шуугиан тарьж олны анхаарлыг татдаггүй байсан нэгэн. Тэрээр хэд хэдэн жижиг холбоодын аварга болж байсан бөгөөд ММА дахь гол гавъяа нь Мурило Бустамантэ, Рикардо Либорио, Луис Дуартэ нарын хамтаар PRIDE холбоо цэцэглэж байх үеэр дэлхийн хүчирхэг клубуудын нэг Brazilian Top Team-ийг байгуулсан явдал юм.
Хийсэн тулааны тоо: 17
Ялсан хувь: 76%
Томоохон ялалт: Игорь Вовчанчин
ММА цол хэргэм: Reality Super Fight холбооны хүнд жингийн аварга асан, Ultimate Caged Combat холбооны хүнд жингийн аварга асан, Japan’s Coliseum холбооны хүнд жингийн аварга асан
ММА статус: зодог тайлсан
Андрэ Галвао
Нас: 28
Иргэншил: Бразил
Өндөр: 178 см
Жин: 77 кг
БЖЖ бөхийн цол хэргэм: АНУ-ын гурван удаагийн аварга, Дэлхийн цомын таван удаагийн ялагч, дэлхийн долоон удаагийн аварга
Өнгөрөгч арваны БЖЖ-гийн "Алтан жаал" Андрэ Галваогоос ММА-д их амжилт гаргахыг олон нийт хүсэн хүлээдэг байв. Тэрээр DREAM холбооны гран при тэмцээнд амжилттай оролцож, Strikeforce Challengers долоо дахь цуврал тэмцээнд ялсан, Америкийн оюутны лигийн чөлөөт бөхийн аварга асан Тайрон Вүдлид нокаутаар ялагдсанаар чансаа нь буураад байгаа.
Хийсэн тулааны тоо: 7
Ялсан хувь: 71%
Томоохон ялалт: Жорже Патино
ММА цол хэргэм: Байхгүй
ММА статус: идэвхтэй
Ройлер Грэйси
Нас: 45
Иргэншил: Бразил
Өндөр: 173 см
Жин: 68 кг
БЖЖ бөхийн цол хэргэм: АНУ-ын хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ADCC холбооны гурван удаагийн аварга
БЖЖ бөхийн үндэслэгч гэгддэг их мастер Хелио Грэйсийн хүү тэрээр бие жижиг ч БЖЖ-гийн домог болж чадсан тамирчин. Түүний, ялагдалгүй барилдсан хугацаагаар жиндээ тогтоосон дээд амжилт нь одоог хүртэл эвдэгдээгүй байгаа. Харин холимог тулаанд Ройлер тийм ч их амжилт гаргаагүй. Тэр Казуши Сакурабад ялагдсан Грэйсийн гэр бүлийн анхны гишүүн, өчих, боох мэхний мастер Генки Сүдод нокаутаар ялагдсан цорын ганц тамирчин болжээ.
Хийсэн тулааны тоо: 10
Ялсан хувь: 50%
Томоохон ялалт: Байхгүй
ММА цол хэргэм: Байхгүй
ММА статус: зодог тайлсан
Марсело Гарсиа
Нас: 28
Иргэншил: Бразил
Өндөр: 172 см
Жин: 76 кг
Хоч: Марселиньо
БЖЖ бөхийн цол хэргэм: Бразилийн гурван удаагийн аварга, АНУ-ын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ADCC холбооны гурван удаагийн аварга
Марсело холимог тулаанд биеэ бүтэн зориулахыг өөрөө хүсдэггүй шиг ээ. Тэрээр 2007 онд Дай Вон Кимд нүүрний арьс нь задарснаас болж ялагдснаас хойш ММА тэмцээнд дахиж оролцоогүй боловч тэр, Нью Йорк дахь зааландаа олон тулаанчдад БЖЖ-гийн урлагаа зааж, бэлтгэлийг нь хангах чиглэлд идэвхтэй ажилладаг юм.
Хийсэн тулааны тоо: 1
Ялсан хувь: 0%
Томоохон ялалт: Байхгүй
ММА цол хэргэм: Байхгүй
ММА статус: Тодорхойгүй
No comments:
Post a Comment