Бразил жиү-жицү нь хэвтээ барилдаанд суурилсан, өчих, боох мэхний маш олон хувилбарт бөхийн төрөл юм. Орчин үед БЖЖ нь ММА тамирчдын бэлтгэлийн салшгүй нэг хэсэг болжээ. 1993 онд болсон UFC холбооны хамгийн анхны тэмцээнд БЖЖ бөхийн мастер Ройс Грэйси ялж, бөхийн энэ төрлийг дэлхий нийтэд нээж өгчээ. Тэр үеэс хойш БЖЖ-гийн олон тамирчид ММА-д орж амжилт дүүрэн байгаа нь бөхийн энэ төрлийн чансааг харуулж байгаа хэрэг мөнөөс мөн. Холимог тулаанд нэрээ дуурсгасан жиү-жицүчдийг танилцуулж байна.
Фабрисио Вердүм
Нас: 33
Иргэншил: Бразил
Өндөр: 193 см
Жин: 108 кг
Хоч: Азарга (Vai Cavalo)
БЖЖ бөхийн цол хэргэм: АНУ-ын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, ADCC холбооны хошой аварга.
Фёдор Емельяненког ялснаар холимог тулааны спортод нэрээ цуурайтуулсан. Фабрисиогийн гол давуу талын нэг нь гэвэл, цохилт маш сайн даадаг. Сүүлийн үед бокс, муай тай гээд босоо тулааны техник нь эрс сайжирсан.
Хийсэн тулааны тоо: 19
Ялсан хувь: 74%
Томоохон ялалт: Габриэл Гонзага, Роман Зенцов, Александр Емельяненко, Брэндон Вера, Антонио Силва, Фёдор Емельяненко
ММА цол: байхгүй
ММА статус: идэвхтэй
Роналдо Соуза
Нас: 31
Иргэншил: Бразил
Өндөр: 183 см
Жин: 83 кг
Хоч: Аллигатор (Jacare)
БЖЖ бөхийн цол хэргэм: дэлхийн дөрвөн удаагийн аварга, ADCC холбооны аварга, ADCC холбооны супер барилдааны ялагч
2005 оны ADCC холбооны тэмцээнд Рожэр Грэйси, Фабрисио Вердүм, Марсело Гарсиа гээд дэлхийн шилдэг жиү-жицүчдийг ялж байсан. Жакарэ нь холимог тулааны нөхцөлд маш сайн дасан зохицож, өчих, боох техник дээрээ босоо тулааны чадвараа маш уран хослуулдаг тамирчин юм.
Хийсэн тулааны тоо: 17
Ялсан хувь: 82%
Томоохон ялалт: Александр Шлеменко, Жэйсон Миллер, Мэтт Линдлэнд, Робби Лоулер
ММА цол: Strikeforce холбооны дунд жингийн аварга
ММА статус: идэвхтэй
Рикардо Арона
Нас: 32
Иргэншил: Бразил
Өндөр: 180
Жин: 93
Хоч: Бразил бар (The Brazilian Tiger)
БЖЖ бөхийн цол хэргэм: дэлхийн хошой аварга, ADCC холбооны гурван удаагийн аварга, ADCC холбооны супер барилдааны ялагч
Ренато Бабалу, Сауло Рибейро, Жэф Монсон, Марк Керр нарыг ялж ММА ертөнцөд хүч түрэн орж ирэхдээ Фёдорыг ялах шахаж байсан, гэвч 2009 оноос хойш бэртлийн улмаас сураггүй болсон.
Хийсэн тулааны тоо: 19
Ялсан хувь: 74%
Томоохон ялалт: Дэн Хендэрсон, Вандерлей Силва, Казуши Сакураба, Алистар Оверим
ММА цол хэргэм: RINGS холбооны дунд жингийн аварга асан
ММА статус: тодорхойгүй
Жэф Монсон
Нас: 40
Иргэншил: АНУ
Өндөр: 175 см
Жин: 100 кг
Хоч: Цасан хүн (The Snowman)
БЖЖ бөхийн цол хэргэм: дэлхийн аварга, ADCC холбооны хошой аварга
БЖЖ болон грэпплинг бөхөөр бразилчууд дунд дэлхийд нэрд гарсан цөөн тооны америкчуудын нэг. Маш туршлагатай, бяртай тулаанч. Grapplers Quest 2010 тэмцээний үзүүр түрүү булаалдах барилдаанд Жоао Ассишд ялагдсан нь сүүлийн арван жилд өчих, боох мэхэнд бууж өгсөн цорын ганц тохиолдол юм.
Хийсэн тулааны тоо: 51
Ялсан хувь: 78%
Томоохон ялалт: Казуюки Фүжита, Марк Керр, Рикко Родригез, Рой Нэлсон, Сергей Харитонов
ММА цол хэргэм: Cage Warriors холбооны аварга
ММА статус: идэвхтэй
Дэмиан Маяа
Нас: 33
Иргэншил: Бразил
Өндөр: 183 см
Жин: 84 кг
БЖЖ бөхийн цол хэргэм: Дэлхийн цомын гурван удаагийн ялагч, дэлхийн хошой аварга, ADCC холбооны аварга
UFC холбооны "Тэмцээний шилдэг өчих, боох мэх"-ийн шагналыг дөрвөнтөө хүртэж байсан түүнийг Андерсон Силва UFC-д байгаагүй бол дунд жингийн аварга нь болох байсан гэлцдэг.
Хийсэн тулааны тоо: 16
Ялсан хувь: 88%
Томоохон ялалт: Чел Соннен, Кендалл Гроув
ММА цол: байхгүй
ММА статус: идэвхтэй
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment