Түрүүхэн Канад улсын Торонто хотод болж өнгөрсөн UFC 129: St.Pierre vs. Shields тэмцээний дүнг танилцуулж байна.
Жоржс Сэнт-Пьерр, Хосе Алдо нар тус тусын аваргын цолоо амжилттай хамгааллаа, Лиото Мачида Рэнди Күтүрийг тэтгэвэрт нь гаргаж, Владимир Матюшенко Жэйсон Брилзийг 20 секундад нокаутанд оруулав.
Ялагчдын нэрсийг эхэнд нь бичив.
Үндсэн тулааны хэсэг:
-Georges St-Pierre Jake Shields-ийг шүүгчдийн нэгдсэн саналаар (50-45, 48-47, 48-47)
-Jose Aldo Mark Hominick-ийг шүүгчдийн нэгдсэн саналаар (48-45, 48-46, 49-46)
-Lyoto Machida Randy Couture-ийг нокаутаар (фронткик), 1:05, R2
-Vladimir Matyushenko Jason Brilz нокаутаар (угсраа цохилт), 0:20, R1
-Ben Henderson Mark Bocek-ийг шүүгчдийн нэгдсэн саналаар (30-27 х 3)
Урьдчилсан тулааны хэсэг:
-Rory MacDonald Nate Diaz-ыг шүүгчдийн нэгдсэн саналаар (30-26, 30-26, 30-27)
-Jake Ellenberger Sean Pierson-ыг нокаутаар, 2:42, R1
-Claude Patrick Daniel Roberts шүүгчдийн нэгдсэн саналаар (29-28 х 3)
-Ivan Menjivar Charlie Valencia-г техникийн нокаутаар, 1:30, R1
-Jason MacDonald Ryan Jensen-ийг боох мэхээр (хөл гурвалжилж боох), 1:37, R1
-John Makdessi Kyle Watson-ыг нокаутаар (эргэж гараар цохих), 1:27, R3
-Pablo Garza Yves Jabouin-ыг боох мэхээр (хөл гурвалжилж боох), 4:31, R1
Тэмцээний шилдэг тулааны шагналыг Хосе Алдо, Марк Хоминик нар;
Тэмцээний шилдэг нокаутын шагналыг Лиото Мачида;
Тэмцээний шилдэг өчих/боох мэхний шагналыг Пабло Гарза нар хүртэж тус бүр нэмэлт $129 000 шагнал мөнгө авчээ.
Лиото Мачида - Рэнди Күтүр

No comments:
Post a Comment